Монгол Улс AНДХХ гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс AНДХХ гишүүн боллоо

МОНГОЛ УЛС АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ГИШҮҮН БОЛЛОО

БНСУ-ын Инчеон хотноо болсон Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (AНДХХ) буюу (APTA)-ийн Байнгын хорооны 42 дахь хуралдаанаар Монгол Улсыг тус хэлэлцээрт нэгдсэн 7 дахь улсаар батламжилсан байна.

Уг хэлэлцээрт нэгдсэн орсон бүх улс оронтой Монгол Улс амжилттай харилцан тохиролцсоны  үр дүнд (APTA)-ийн гишүүн боллоо хэмээн Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Дэд бүсийн газраас ирүүлсэн мэдээлэлд дурджээ.  Бангладеш, Хятад, Энэтхэг, Лаос, Солонгос, Шри–Ланк улс тус хэлэлцээрийн гишүүд  ба  улс орнууд бүс нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон

Энэтхэг, Хятад болон Солонгосын  зах зээлд хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдаа хийх бололцоог зохицуулах зорилгоор уг хэлэлцээрийг анх  байгуулж байжээ.
АНДХХ  бүс нутгийн худалдааны зохицуулалт Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа НҮБ-ын  Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх захирал Ноелин Хейзэр  хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

2001-2006 онд АНДХХ-ийн хүрээнд бүс нутагт хийгдсэн худалдаа 50 хувиар нэмэгдсэн бол 2007 оны зөвшилцлийн үр дүнд 10 мянга гаруй төрлийн 4270 нэр бүхий бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлж байсан байна.  Өнөөдөр АНДХХ-ийн гишүүн орнууд худалдаандаа  20-25 хувийн  хөнгөлөлт харилцан үзүүлж, цаашид худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжиж, уламжлалт татвар, тарифийг шинэчилж, худалдааг хөнгөвчлөх бодлого баримтлан ажиллах зорилго тавьжээ.   

АНДЭЗНК-ийн бусад гишүүн орнууд  АНДХХ-т  элсэх боломжтой ба худалдааг зүүн болон зүүн өмнөд азид  тэлэх ирээдүй бий аж.

Эх сурвалж: www.mfa.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж