Улаанбаатарын түүхээр хичээл заалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын түүхээр хичээл заалаа

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөөлөгчдийн хурлын ажлын албанаас мэдээлж байна. /2013.10.29/

Сурагчдад "Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёл" сэдвээр хичээл заалаа

Нийслэл хот үүсгэн байгууллагдсаны 374 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн 9А ангид "Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёл" сэдвээр хичээл заалаа.

Тус сургуулийн С.Энхтуяа багштай 9А ангийн нийт 39 сурагч, захирал Ө.Шүрэнцэцэгийн хамтаар "Өргөө" нэрээр сууриа тавьсан өдгөөгийн "Улаанбаатар" хотын түүх соёлтой танилцан нэгэн дөчин минутыг хамтдаа өнгөрүүлэв. Нийслэл Улаанбаатар хотын 374 жилийн түүхийг уралдан хүүрнэх сурагчдын сэтгэлгээг бид "Нийслэлийн соёл"-д хөтлөх бус, нийслэлийг зорьсон гадны зочид төлөөлөгчдөд их түүхээ хүүрнэн өгүүлэх хэмжээнд тэд хүрсэн байсан нь бахархах сэтгэгдэл төрүүлж байлаа.

Эх сурвалж: www.khanuul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж