
Улаанбаатар хот үүсч хөгжсөний 374 жилийн ойн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Улаанбаатар хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцсан байна. Танилцах аялалд ерөнхий боловсролын сургуулийн 160 сурагч хамрагджээ. Сурагчид Зайсан-Толгой, Богд хааны ордон музей, хотын түүхтэй холбогдох дурсгалт газрууд болон “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” газруудаар зочилсон байна.
Д.ЦЭЭНЭ