Тээврийн хэрэгслийг ачиж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийг ачиж байна

Иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр тухтай зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд замын нэгдүгээр эгнээнд автомашин зогсон байрлахыг хориглосон юм.  Тиймээс автозамын нэгдүгээр эгнээнд байрласан тээврийн хэрэгслийг шилжүүлэн зөөх ажил үргэлжилсээр байна. Энэ дагуу аравдугаар сарын 25-ны байдлаар 1209 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд зогсон байрласнаас ачуулсан байна.

Нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсох нь тухайн замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж, жолооч болон явган зорчигчдод төвөг учруулдаг болохоор ийнхүү арга хэмжээ авч эхэлсэн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж