Ш.Батхүүг хорих хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүг хорих хугацааг сунгажээ

"Хадгаламж" банкны асуудлаас болж, хамаг булхай нь дэлгэгдсэн "Жаст"-ын Ш.Батхүүг өнгөрсөн наймдугаар сард хуулийнхан баривчилж хориод байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүнийг үргэжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, зээлсэн мөнгөө цаг тухайд нь төлж  чадаагүй. Тэр хэргээс болоод түүний төлөх ёс той 120 сая ам.долларыг Засгийн газар төлж магадгүй өрөнд унаад буй. Түүний хэрэгтэй холбоотой тодруулах, шалгах шаардлагатай олон асуудал байгаа учраас ийнхүү хорих хугацааг нь сунгажээ.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдоод байгаа юм.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж