Санал хураалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Санал хураалт үргэлжилж байна

МАН-ын даргын санал хураалт болж нэр дэвшихээс татгалзсан Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Н.Энхболд нарын нэрийг хасч саналын хуудсанд М.Энхболд, Т.Аюурсайхан нарын дунд санал хураалтыг явууллаа. Санал хураалт нууцаар явагдаж буй бөгөөд төлөөлөгч бүр дэмжиж буй нэр дэвшигчийн нэрийг дугуйлан саналын хайрцагт хийх аж. 

Үүний өмнө нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан ба Шинэчлэлийн хорооноос нэр дэвшсэн Т.Аюурсайхан “Ачааны хунд давааны өндрөөс ул бэрхшээж, олон олон гишуудийнхээ итгэл сэтгэл дэмжлэгийг хувийн эрх ашгаас илуу гэж узэж байна. МАН-д залууст боломж байна гэж харуулах ёстой. Биднийг анх шүүмжлээд эхлэхэд хүнд байсан. Одоо байдал өөрчлөгдөж байна. Манай намыг нийгэмд ахмадын нам гэдэг. Энэ ойлголтод хариулт өгөхийн тулд би намын даргад өрсөлдөж байна. Бид намын олон мянган гишүүдтэй уулзлаа. Тэдний саналыг их хуралдаа тусгаж ажиллана” гэсэн бол М.Энхболд “Хувийн гачигдалд минь эмгэнэл илэрхийлсэнд та бүхэнд талархаж байна. Нөхдийнхөө нэр дэвшүүлснийг хүлээж авч байна. Бидэнд хийх зүйл их байна. Хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. 

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж