Хөрөнгө оруулагчдын дийлэнх нь хятадууд

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын дийлэнх нь хятадууд

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалттай нийт компанийн 50 орчим хувийг БНХАУ-ын компаниуд эзэлдэг ажээ. Гадаадын хөрөнгө оруулалт, зохицуулалт, бүтгэлийн газраас өгсөн мэдээллээр бол Монголд БНХАУ-ын 6169 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр дунджаар Хятадын хөрөнгө оруулалттай 475 компани шинээр байгуулагдаж байгаа аж. Үүнээс гадна 1990-2013 оны долдугаар сар хүртэл Хятадаас манай улсад нийт 3.74 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь Монгол Улсад хийгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 26.7 хувьтай тэнцэж байгаа юм.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж