Хүйтэн өвөл болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Хүйтэн өвөл болж магадгүй

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр арванхоёрдугаар болон  нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү хур тунадас орж, 1-2 хэмээр илүү хүйтэн байх гэнэ. Тиймээс  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас малчдад өвлийн бэлтгэлдээ анхаарахыг сануулсан байна. Энэ жил төл малтайгаа нийлээд 54 сая толгой мал өвөлжихөөс 10 орчим саяыг нь хүнсний хэрэгцээнд ашиглах аж. Иймээс 44 сая толгой мал өвөлжих юм байна. Харин хадлан тэжээлийн тухайд одоогийн байдлаар улсын хэмжээнд 70 гаруй хувьтай байгаа аж.

Н.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж