Америкчууд Монголын ЖДҮ-ийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Америкчууд Монголын ЖДҮ-ийг дэмжинэ

Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд америкчууд туслахаар болжээ. Тодруулбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд зориулан “Ханган нийлүүлэгчдийн хөжил, чанарын төв”-өөр дамжуулан 400 сая төгрөгийн “Техникийн туслалцааны сан”-г байгуулсан байна. Тус санг байгуулсан гол зорилго нь  манай жижиг, дунд үйлдвэрлэлийн борлуулалтыг доод тал нь тав дахин нэмэгдүүлэх, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргахап туслах аж. Тэд энэ сарын 30-нд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд уг сангийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх юм байна.

Н.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж