Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэрээ татлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэрээ татлаа

МАН-ын Их хурлын даргын сонгуульд өрсөлдөх хоёр хүн тунаж үлдсэн нь М.Энхболд, Т.Аюурсайхан нар боллоо. Н.Энхболд “МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Хүн чанар бүхнээс эрхэм” гэсэн түүний байр суурийг  Ж.Энхбаяр дэмжиж “Намайг дэвшүүлсэн нь гэнэтийн явдал боллоо. Залуус ачаа үүрэлцэх ёстой гэж үзэж дэвшүүлж байгаад талархаж байна. Олон жил ялалтад хөтөлсөн ах нартаа баярлалаа. Танхимд буй төлөөлөгчдийн 60 хувь нь залуучууд байна. Гэхдээ намын даргын босго өндөр байх ёстой. Нэрээ татахаар шийдэж байна" гэв. Түүний дараа намын дарга Ө.Энхтүвшин улиран сонгогдохгүй гэдгээ илэрхийлэн “Нэгэнт  олигтой үр дүн гаргаж чадаагүй учир би намын даргаас нэрээ татаж байна” гэсэн байна.

Э.ЭНХ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж