Өдөн дэрийг хэрхэн арчлах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Өдөн дэрийг хэрхэн арчлах вэ?

Эзэгтэй та өд болон сөдөн дэр хэрэглэх дуртай бол түүнийгээ арчлах аргыг жижиг гэлтгүй мэдэхэд илүүдэхгүй. Өдөн дэрийг буруу арчилснаас сэвсгэр чанараа алдаж, эвгүй үнэртэй болдог. Үүнээс болж таны харшил ч сэдэрч болзошгүй. Тиймээс бидний өгөх бяцхан зөвлөгөөг “шүүрдээд” харчихад гэмгүй шүү.

– Сөдөн дэрийг шошгон дээрх зааврын дагуу л цэвэрлэх хэрэгтэй.

– Өд болон сөдөн дэрийг угааж цэвэрлэхдээ ердийн угаалгын нунтгаас 200 граммийн хэмжээгээр хийж хэрэглэ.

– Угаасны дараа дутуу хатааснаас болж дэрний тань өд сөд хөгцөрч, мөөгөнцөртөх аюултай. Тиймээс чийгтэхээс сэргийлж өд болон сөдөн дэрийг угаасны дараа гүйцэд сайн хатсан эсэхийг шалгаж бай. Чийгтэй өднөөс өвөрмөц содон үнэр гардаг тул гүйцэд хатсан эсэхийг үнэрлэж үзэхэд л мэдэгдэнэ.

– Дэрнийхээ сэвсгэр байдлыг алдахгүй хянахын тулд угаах үедээ угаалгын машин дотор теннисний бөмбөг хийчих.

– Өдөн дэрийг хими цэвэрлэгээнд өгч болно. Гэхдээ түүний чанар чансаанаас үл хамааран сэвсгэр чанараа алддаг болохыг анхаарах хэрэгтэй.

– Сөдөн дэрийг ойр ойрхон салхинд гаргаж тавибал тун сайн шүү.

Харшлаас урьдчилан сэргийлэх
Өд болон сөдөн дэрнээс хүмүүс харшил авах нь цөөнгүй тохиолддог. Гэтэл харшил авсан шалтгаан нь өдөндөө бус харин гэрийн доторх тоосонцорт “нуугдан” амьдарч буй бичил биетүүдээс болдог байна. Эдгээр бичил биетүүд нь зөвхөн байгалийн гаралтай өд сөд төдийгүй синтетик эдийн доторч тухтайхан үүрлэдэг гэнэ. Тиймээс дараах зөвлөгөөг мөрдвөл таны нойронд харшил саад болж чадахгүй болох юм.

-“Гайтай” бичил биетүүдээс ангижрахыг хүсч байгаа бол цагаан хэрэглэл, бүтээлэг болон дэрээ 60 түүнээс дээш хэмийн халуун усанд угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

– Угаасныхаа дараа дэр болон цагаан хэрэглэлээ цэвэр агаарт гадаа хатаавал тун сайн.

-Тасалгаагаа байнга агааржуулан, салхи оруулж бай.

– Унтлагын өрөөгөө агааржуулж амжаагүй бол унтаад боссоныхоо дараа ороо хучиж бүтээх хэрэггүй. Учир нь цагаан хэрэглэлд шингэж үлдсэн хүний биенээс ялгарсан чийг бичил биетүүдийн хамт, ууршин тасалгааны агаарт дэгддэг юм байна.

-Харшилтай хүмүүс өдөөс илүүтэй синтетик эдээр дүүргэсэн дэр хэрэглэвэл илүү зохилтой. Түүнийг угаахад амар шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж