Интернэт хэрхэн үүссэн товч түүх | News.MN

Интернэт хэрхэн үүссэн товч түүх

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Интернэт хэрхэн үүссэн товч түүх

Интернэтийн түүх гэж ярихад зарим
хүмүүс Al Gore-ын талаар онигоог санадаг байх. Онигоо дээр Al Gore "Би
интернэтийг бүтээсэн" гэж хэлдэг. Гэхдээ интернэт жинхэнэ хэрэгтээ юунаас
гаралтай юм бол? Итгэсэн ч итгээгүй ч бүх зүйл хиймэл дагуулаас үүсэлтэй юм.

1957 оноос бүх зүйл эхэлсэн юм. Тэр
жил ЗХУ анхны хиймэл дагуул болох "Спутник"-ыг амжилттай хөөргөсөн
бөгөөд энэ нь хүн төрөлхтний хамгийн анхны хиймэл дагуул байв. Энэ нь АНУ-ын хувьд маш том цохилт болсон
бөгөөд тэдний хувьд ЗХУ-ын цөмийн бөмбөг Хойд Америкт хүрдэг боллоо гэсэн
аюулын дохио байжээ
. Ийнхүү хоёр их гүрний тэмцлийн үр дүнд ARPA
(Advanced Research Projects Agency) үүссэн байна. Ерөнхийлөгч Айзенхавер
"Спутник"-ын дараа ARPA-г 1958 онд үүсгэсэн бөгөөд шалтгаан нь АНУ-ыг
бусад улс орнуудаас үргэлж технологийн хувьд илүү байлгах зорилгоор үүсгэжээ.
Харин ARPA-гийн хамгийн гол салбаруудын нэг нь Компьютерын Шинжлэх Ухааны
салбар байсан юм. 

1950-д оны үед компьютер маш том
хэмжээтэй бүтэн өрөөг дүүргэх хэмжээтэй байсан бөгөөд тооцоолон бодох чадварын
хувьд одоогийн компьютерын хаана ч хүрэхгүй байв. Тиймээс ч компьютеруудыг
хооронд холбож сүлжээ үүсгэнэ гэдэг боломжгүй байжээ.

 

Харин ARPA энэ бүхнийг өөрчлөхөөр
ажлаа эхэлсэн байна. Тэд анх Bolt, Beranek and Newman (BBN) компанитай хамтран
ажиллаж компьютерын сүлжээ бүтээхээр болжээ. Ингээд тэд дөрвөн өөр үйлдлийн
системтэй компьютеруудыг холбосон сүлжээг бий болгосон бөгөөд үүнийгээ ARPANET
гэж нэрлэжээ.

 

ARPANET-гүйгээр одоогийн интернэтийг
төсөөлөхийн аргагүй юм. ARPANET байгаагүй бол интернэт ч байхгүй байж магадгүй
юм. Бусад олон группууд ч гэсэн компьютерын сүлжээ үүсгэх тал дээр ажиллаж
байсан ч ARPANET компьютер хоорондын холболтонд ашиглах протоколыг анх бүтээсэн
юм.

 

1973 он гэхэд инженерүүд ARPANET-ыг
packet radio network (PRNET)-тэй холбох арга замыг хайж эхэлсэн байна. PRNET нь
компьютертай радио цацагч болон хүлээн авагчийн тусламжтайгаар холбогдох болсон
бөгөөд тэд энгийн утасны сүлжээ ашиглаагүй байна. 3 жилийн дараа гэхэд тэдний
ажил амжилттай хийгдэж хоёр төрлийн сүлжээг хооронд нь холбож чаджээ.

1977 он гэхэд хиймэл дагуулын
(Satellite Network SATNET) сүлжээтэй өмнө холбосон 2 сүлжээгээ холбожээ. Ингээд
олон төрлийн сүлжээг холбосон шинэ сүлжээгээ inter-networking (богиноор бол
интернэт) гэж нэрлэсэн байна. Ингээд удалгүй USENET, BITNET, CSNET, NSFNET
зэрэг олон төрлийн сүлжээг мөн нэмж холбосон байна.

 

1990 онд Тим Бернерс-Лий интернэтээр
аялах байдлыг энгийн болгох зорилгоор шинэ системийг зохион бүтээсэн бөгөөд
 энэ нь World Wide Web нэртэй болжээ. Ингээд удалгүй хүмүүс интернэт
гэдгийг World Wide Web гэдэгтэй андуурч нэг зүйл хэлж байгаа юм байна гэж бодох
болжээ. Интернэт гэдэг бол дэлхий даяар хоорондоо холбогдсон компьютерын
сүлжээг хэлэх бөгөөд харин World Wide Web гэдэг бол тэр дунд замыг заах арга
юм. Үүнийг далай (интернэт) болон хөлөг онгоцтой (WWW) зүйрлэж болох юм.

Харин олон нийт интернэтийг хэрэглэх
боломж бололцоогүй байх үед ихэнхдээ улсын байгууллагын ажилчид болон
цэргийнхэн ашигладаг байжээ. Харин одоо үед интернэт хүн бүрийн хэрэглээ болсон
нарийн бүтэц зохион байгуулалт бүхий сүлжээ болтлоо өргөжсөн байна.

Эх сурвалж: howstuffworks.com

http://intechmongolia.blogspot.com/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

д тэмүүжин 2013-10-29 182.160.8.65

эхлээд цэргийн байгууллагуудад зориулж үүсгээд хуучирхаар нь нийтийн хэрэгцээнд зориулж зардаг. JPS бас адилхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж