Нийслэлийнхэн бүл нэмэх хэрээр машин техникийнх нь тоо ч өссөөр байна. Өнгөрсөн гуравдугаар сараас наймдугаар сар хүртэлх таван сарын хугацаанд 28300 автомашинд шинээр улсын дугаар авсан гэсэн тооцоо гарчээ. Энэ тоо нөгөө талаар Улаанбаатарчуудыг бэлтэй хөрөнгөтэй болсныг ч илтгэнэ. Харин шинэ машин нэмэгдэх хэрээр хотын замын түгжрэл багасахаа байж, зам дээрээ багтахгүйд хүрэв. Замынхан хичнээн шуурхай ажиллаад, цагдаа нар нь хэдий сайн зохицуулаад ч Улаанбаатар түгжирсээр л байна. Гэтэл манайхан жолооны дүрэм төгсөөгүй мэт авирлаж аашилсаар түгжрээг улам нэмэгдүүлдэг. Монгол хүмүүсийн дүрэм, журамгүй ааш авир гадныханд ч халдварлаж эхэлсний жишээг доорх зураг харууллаа. Дипломат корпусын унаа ингэж дүрэмгүй аашлах нь бүү хэл хазгай гишгэх эрхгүй байдаг санагдана.
Дипломатуудад дүрэм хамаарахгүй юу?
Д.ШАРХҮҮ