Хүний газарт ял эдлэн хоригдож буй хүмүүсийн хувьд ял эдлэхийн зэрэгцээ эргэж тойрох хүнгүйн зовлонд нэрвэгдэж байдаг. Гадаадын улс орнуудад очоод уруудаж буруудан ял эдэлж буй монголчуудын тоо хэдийнээ мянга давсан. Харин манай улсад гадаадын 24 хүн хоригдож байдаг ажээ. Гадаад харилцааны яамны Консулын газраас Монголд ял эдэлж буй гадаад иргэдийг эргэх ажлыг маргааш зохион байгуулах гэж байна. Энэ удаа хоригдож буй гадны иргэдийг бүгдийг эргэж чадахгүй ч тэдний төлөөлөлтэй уулзан тулгамдсан асуудлыг сонсох юм байна.
Д.ЦЭЦ