Н.Энхболд нэрээ татлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Н.Энхболд нэрээ татлаа

МАН-ын Их хурал тодорхой шалтгааны улмаас үдээс өмнөдөө завсарлаад байсан юм. Тус намынхан үдээс хойш хурлаа үргэлжлүүллээ.

МАН-ын өнөөдрийн Их хурлаас намын даргад нэр дэвшигч тодорхой болно. Тэгвэл дөнгөж сая намын даргын өрсөлдөөнд оролцоно хэмээн хэвлэлээр бичигдэж байсан УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нэрээ татлаа. Тэрээр “МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Хvн чанар бүхнээс эрхэм” гэсэн байна.Өнөөдөр М.Энхболдын аав нас барсантай холбоотойгоор Их хурлын үйл ажиллагаа түр хойшлоод байсан бөгөөд энэхүү явдал нь намын даргын өрсөлдөөний уур амьсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж ажиглагчид онцолж байна.

Хуралдааны үеэр Их хурлын төлөөлөгч Д.Содном М.Энхболдыг, Б.Ганхуяг Т.Аюурсайханыг, Орхоны төлөөлөгч Н.Одгэрэл Ж.Энхбаярыг МАН-ын даргад тус тус  нэр дэвшvvлсэн байна.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж