Жуковын талбайд хямдралтай худалдаа болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Жуковын талбайд хямдралтай худалдаа болж байна

Нийслэлийн 374 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийслэлчүүддээ бодитой бэлэг барьж “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал’’ худалдаа, үйлчилгээний арга хэмжээг дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Жуковын хөшөөний талбайд томоохон хүнсний үйлдвэрүүд болон худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, хүнсний ногоочид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь болон амталгаатай, хямдралтай, урамшуулалтайгаар дүүргийн ард иргэддээ худалдан борлуулж эхэлжээ. Мөн дараах хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хямдрал зарласан байна. Тухайлбал, хонины мах нэг кг нь 3700 төг, ямааны мах нэг кг-2700 төг, дайврын таташ нэг кг нь 1100 төг, төмс нэг кг нь 400 төг, лууван  нэг кг нь 600 төгрөгөөр тус бүр борлуулж эхэлжээ.

Бараа бүтээгдэхүүнээ хямдралтай худаалж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг эндээс харж болно.

 

АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭР

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

         
БАЙРШИЛ

1

Скай трейдинг ХХК

Их дэлгүүр

Өөрийн байран дээр зохион байгуулна

2

Хоум плаза ХХК

Супер маркет

Өөрийн байран дээр зохион байгуулна

3

Эвридэй интернэшнэл ХХК

Супермаркет

Өөрийн байран дээр зохион байгуулна

4

        Гоёмсог ХХК

Үсчин гоо сайхны салон

Өөрийн байран дээр зохион байгуулна

5

Бимекс ХХК

Бөөний төв

Жуковын
талбайд

6

Грийн сити ХХК

Хүнсний
худалдаа

Жуковын талбайд

7

Тэнгэр ХХК

Хайпер маркет

Жуковын талбайд

8

Мөнхийн болор ХХК

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр

Жуковын талбайд

9

Дэлгэр тэс ХХК

Сүү, сүү бүтээгдэхүүнний үйлдвэр

Жуковын талбайд

10

Хүнс комплекс ХХК

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр

Жуковын талбайд

11

Нопсан ХХК

Зөөлөн цаасны үйлдвэр

Жуковын талбайд

12

Дөрөөгийн булаг ХХК

Чихрийн үйлдвэр

Жуковын талбайд

13

Суман гүн трейд ХХК

Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр

Жуковын талбайд

14

Батбайгаль ХХК

Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр

Жуковын талбайд

15

Витсамо фрут жүүс ХХК

Ундааны үйлдвэр

Жуковын талбайд

16

Анурагранд ХХК

Давсны үйлдвэр

Жуковын талбайд

17

КУТЭ ХХК

Попкорны үйлдвэр

Жуковын талбайд

18

Очирдагинас ХХК

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр

Жуковын талбайд

19

Үндсэн хүнс ХХК

Талхны үйлдвэр

Жуковын талбайд

20

Очир Алдар ХХК

Цэвэр
усны үйлдвэр

Жуковын талбайд

21

Мах
маркет ХХК

Махны
үйлдвэр

Жуковын талбайд

22

Ногоо
тариаланчид

Төмс,
хүнсний ногоо

Жуковын талбайд

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж