“Би уурхайчин” уралдаанд гэрэл зургууд ирсээр байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

“Би уурхайчин” уралдаанд гэрэл зургууд ирсээр байна

Монголын уул
уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal 
сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг
 уул уурхайн салбараар овоглож яваа яваа
нийт геологич, уурхайчдын дунд зарласан билээ. Энэхүү уралдааныг Уул уурхайн
яам, The Mongolian Mining Journal, “Гамма” гэрэл зургийн агентлаг хамтран
зохион байгуулж байгаа юм.

Геологи, уул
уурхайн үйлдвэрлэлийн үе шат болгонд гар бие оролцож яваа хөдөлмөрч хамт олны
сэтгэлийн толь болсон түүхэн агшнуудыг
Mongolian Mining Journal тэмдэглэн үлдээхийг зорьж байна. Уг уралдаанд геологич,
уурхайчдын өөрсдийнх нь авсан гэрэл зургийг хүлээн авч буй юм. Уул уурхайн
компаниуд уралдаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд одоогоор 100 орчим гэрэл
зургийг
Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци хүлээн аваад байна.

“Эрдэнэт”,
“Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын Алт”, “Бороо
Гоулд”, “Эрдмин” зэрэг 10 гаруй компанийн 30-аад оролцогч өөрсдийн ажил
хөдөлмөрийн онцлог, содон сонин агшинг харуулсан гэрэл зургийн бүтээлээ “Би
уурхайчин” уралдаанд ирүүлээд байна.

Оролцогчдын
гэрэл зургийг 11 дүгээр сарын тавныг дуустал  хүлээн авах бөгөөд 11 дүгээр сарын 15-нд эцсийн
шалгаруулалт болох юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр “Би уурхайчин” үзэсгэлэн
гаргаж, олон нийтэд дэлгэн сонирхуулах бөгөөд Шилдэг гэрэл зургийг үзэсгэлэнгийн  үеэр шалгаруулж, шагнал гардуулна.

Та уг уралдаанд
өөрийн гэрэл зургаа ирүүлэхийг хүсвэл
info@mongolianminingjournal.com
хаягаар явуулах боломжтой юм. Уралдаанд
идэвхтэй оролцож, уул геологийн талбар дахь содон сонин агшнаа мөнхлөн үлдээгээрэй.

 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж