Хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас аваарай | News.MN

Хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас аваарай

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас аваарай

Нийслэлийн Засаг даргын  “Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/606 тоот захирамжаар нийслэлийн Төр захиргааны байгууллагуудыг иргэдэд нээлттэй ажиллаж, гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, төсвийн зарцуулалт, гадаад, дотоод зардлын тайланг албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн. Захирамжийн дагуу нийслэлийн 152 хорооноос анх удаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо албан ёсны цахим хуудастай болж, иргэддээ улам ойртлоо. Иргэн та энэ хороонд амьдардаг бол эсвэл тус хорооны тухай мэдээлэл авахыг хүсвэл www.4khoroo.sbd.gov.mn цахим хуудсанд нэвтэрч, тус хорооны болон СӨХ-ны хийж буй ажил, төрийн үйлчилгээний мэдээлэл, үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж хаана очих зэрэг хэрэгцээт мэдээллээ авах боломжтой. Мөн тус сайтад өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсгийн байцаагч зэрэг шаардлагатай утасны жагсаалтыг байршуулсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2013-10-29 124.158.74.2

Баянгол, СХД-ын зарим хороо facebook-тэй юм байна лээ. Ер нь хорооны Засаг даргын ажлын алба гэж байгуулаад орон тоог нь сайн нэмж өгмөөр байна. ингэвэл хүн ам, өрхийн бүртгэлээс эхлээд маш олон бүртгэл, мэдээлэл сайжирна.

Avatar

Зочин 2013-10-29 103.26.194.180

хороод өөрсдөө санаачлаад хийх байх

Avatar

zochin 2013-10-29 182.160.34.203

Uuniigee busad horooduudad hezee nevtruuleh ym boloo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж