“Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ | News.MN

“Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

“Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. НИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр “Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 374 жилийнхээ ойтой золгож байна. Нийслэлийн шинэчлэлийн багаас энэ өдрийг хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэж байна. Өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллыг дахин төлөвлөлт гэх мэт олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд эхнээсээ хүрч байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гаргаж бай шийдвэр, бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусгаж байгааг иргэд таатай хүлээн авч байгаа. Тиймээс нийслэлийн дүүрэг, хороодод нийт 42 газарт “Иргэний танхим”, “Иргэний оролцооны хэлтэс” байгуулан иргэддээ ойртож байна. Нийслэлийн иргэддээ  374 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд хүн бүр, иргэн бүр, айл бүрийн амьдралд аз жаргал, инээд баясал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-29 103.26.194.173

Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨНИЙ ДЭРГЭД Олон удаа би тэр хөшөөний дэргэд. Очиж толгой гудайн зогссон. Хөөрхийлөх сэтгэлдээ дийлдэж. Хөшөө юм даа гэлгүй шүүрс алдсан. Шүлэгчийн хөшөө тааруухан. Шүлэг шиг нь даруухан. Гадаах өнгө нь тааруухан. Гаргасан ур нь маруухан. Улсын гүйлгээнээс хасагдсан. Улаан мөнгөнүүдийг хайлж. Зургаан жил маргаж байж. Жаран хоёр онд босгосон юм. Хүндэт шүлэгчийн хөшөө уруу. Хүмүүс баяр хөөртэй очсон юм. Хар халтар зэсэн цутгамалыг. Харж харж гунигтай буцсан юм. Хөшөөг цутгасан зэс мөнгө шиг. Хөөрхий шүлэгч хямдхан амьдарч. Жинлүүр муутай бүдүүлэг лангуун дээр. Чимээ багатай тор гэж унажээ. Хөшөөний бие дотор талдаа. Хөндий хийгээд гуниг шиг харанхуй. Аранжин зэсийн ногоон бал. Архи дарсны шарталт мэт гашуун. Хөшөөний бие өнгөн талдаа. Хөсрий мэт хөх саарал. Царцуу зузаан цемент суурь. Цаг үе шиг нь нүсэр хүйтэн. Буун дуу шиг огцомхон насандаа. Бухимдаж явсан яруу найрагч. Бутархай мөнгөний зэс нүдээр. Бузрын хорвоог ширтсээр байна. Өнгөний хорвоод ид залуудаа. Өнхөрч унасан тэр шүлэгч. Мөнгөний хорвоод ийм дүрээр. Мөнхөрч үлдсэн байна хөөрхий.

Avatar

Зочин 2013-10-29 103.23.51.6

улам л жунгаажаад хай яа

Avatar

hm 2013-10-29 103.10.22.9

yamar uchir utgatai melhii ve??? yaagaad zaaval yast melhii gej??? hen sanaachilsan??? yaahav urt udaan nastai taivan tegvel nogoo ontsgoos ni bolhi udaan manai orond bdaggu. ulsuud l end tendees avchirch tejeedeg baih. uchiriig ni meddeg hun bval helj tus bolooch. yadaj tuuhiig ni medmeer bna. googledeed oldohgui bna.

Avatar

Зочин 2013-10-29 202.131.226.98

Нийслэлийн суурийг анх энд тавьсан хамгийн буруу гайтай зүйл болж дээ. ер нь тэртээ 800 жилийн өмнө өнөөгийн монголын байтугай дэлхийн талыг эзэлсэн их гүрний нийслэлийг Хархорумд байгуулцан байхад. аргагүй л ухаан муутай улсууд юм бид.

Avatar

Зочин 2013-10-29 27.123.214.119

мэлхийний хөшөөнд мөргөснөөс ард түмэндээ хааяа нэг толгой мэхийж баймаар

Avatar

Зочин 2013-10-29 27.123.188.218

Хөшөөтэй ноцолдсон улс бхийм адаг сүүлдээ хэн ч биш хөшөөнд хүртэл мөргөх юм.

Avatar

sonin l yum 2013-10-29 202.179.31.242

Улам л Хятаджаад байх шиг санагдах юм. Монгол хүн ингэж бөхийж ёсолдоггүй, нэг өвдгөөрөө сөхөрч мэхийн ёсолдог. Бас энэ том толгойтой хүүхэлдэй одоо яах гэж ч байгаа юм

Avatar

Зочин 2013-10-29 103.23.51.6

муу ёртой юм мэлхийнд мөргөөд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж