Их зохиолч Д.Нацагдоржийг нийслэлийнхээ хойморт заллаа | News.MN

Их зохиолч Д.Нацагдоржийг нийслэлийнхээ хойморт заллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Их зохиолч Д.Нацагдоржийг нийслэлийнхээ хойморт заллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 9-р сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолын дагуу Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа. Хөшөөг шинэ байршилд нь залах ёслолын ажиллагаанд нийслэлийн Удирдлагууд, Монголын утга, уран зохиолын салбарын төлөөлөл, ахмад уран бүтээлчид, иргэд оролцлоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан юм. Ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга “Өнөөдөр бид Монголын соёлыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг МУБИС, оюутан, багш нар, Оюутны хотхонтой ойртуулж, нийслэлийнхээ хойморьт залж байна. Түүний Монголын утга зохиолын салбар, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг Монголын ард түмэн үеийн үед дуурсах учиртай билээ. Нэрт яруу найрагч Р.Чойном “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” шүлгэндээ уг хөшөөний тухай харууслын сэтгэгдлээ шингээсэн байдаг. Өнөөдөр Их зохиолчийн хөшөө түүний хүсэж байсан шиг Нийслэлийнхээ хойморьт өнгө зүсээ сайжруулан, заларч байгааг нэрт яруу найрагч маань тэнгэрээс хараад нийслэлчүүд бидэнд талархаж байгаа болов уу гэж бодож байна. Энэ ажлыг хариуцан хийсэн Н.Нацагдорж даргатай нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хамт олонд та бүхнийхээ өмнөөс талархал илэрхийлье. Харин Их зохиолчийн хөшөө байсан хуучин талбайг уран бүтээлчдийн талбай болгон тохижуулах гэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна” гэлээ. Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийг төлөөлж МУСГЗ, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголын яруу найрагчдад маш сайхан үйл явдал тохиож байна. Бидний хайртай Их зохиолч Д.Нацагдоржийн маань хөшөө нийслэлийн хойморьт заларч байгаад туйлаас их талархаж байна. Анх хөшөөг хуучин сууринаас нь шилжүүлэхэд олон эргэлзээ төрж байснаа нуугаад яахав. Гэтэл өнөөдөр ийнхүү зүй ёсны газраа байршиж байгаад нийт уран бүтээлдчийнхээ өмнөөс нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье” гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-29 202.21.105.15

odoo l zarim neg yum bairaa olj baina daa. umnu i neeree Lenin gej aluurchnii hoshoog baihad yaaj bolood ichihgui baigaad baisan yum bol oo. hun helehees naashgui

Avatar

Зочин 2013-10-29 182.160.5.15

Улаан коммунистын хөшөө байснаас их зохиолчын хөшөө байх нь сайхан байнаа.

Avatar

Зочин 2013-10-29 103.26.194.181

Нэгийгээ боорлох шахуу ад үзэж байж шороотой нухаж хаячихаад өнгөрсөн хойно нь худал үнэн баахан магтацгаах юм даа хөөрхий. О.Дашбалбар агсан нэгэн бээр "Хүмүүс ээ, амьддаа л бие биенээ хайрла" гэж яасан агуу үнэнийг сануулан хэлээ вэ

Avatar

Б 2013-10-29 103.26.194.101

ХАЙРАН ГАЗАР ДЭМИЙ ХҮНД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БАЙРЛУЛАХ ЮМ. УГ НЬ НААД ГАЗРЫГ ЧИНЬ ХАДГАЛЖ БАЙГААД М.ЭНХБОЛД , БАДАМЖУНАЙ ХОЁРЫН АЛЬ ГАЙГҮҮД НЬ ХӨШӨӨ БОСГОХ БАЙСАН ЮМ.

Avatar

Зочин 2013-10-29 103.26.194.104

Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨНИЙ ДЭРГЭД Олон удаа би тэр хөшөөний дэргэд. Очиж толгой гудайн зогссон. Хөөрхийлөх сэтгэлдээ дийлдэж. Хөшөө юм даа гэлгүй шүүрс алдсан. Шүлэгчийн хөшөө тааруухан. Шүлэг шиг нь даруухан. Гадаах өнгө нь тааруухан. Гаргасан ур нь маруухан. Улсын гүйлгээнээс хасагдсан. Улаан мөнгөнүүдийг хайлж. Зургаан жил маргаж байж. Жаран хоёр онд босгосон юм. Хүндэт шүлэгчийн хөшөө уруу. Хүмүүс баяр хөөртэй очсон юм. Хар халтар зэсэн цутгамалыг. Харж харж гунигтай буцсан юм. Хөшөөг цутгасан зэс мөнгө шиг. Хөөрхий шүлэгч хямдхан амьдарч. Жинлүүр муутай бүдүүлэг лангуун дээр. Чимээ багатай тор гэж унажээ. Хөшөөний бие дотор талдаа. Хөндий хийгээд гуниг шиг харанхуй. Аранжин зэсийн ногоон бал. Архи дарсны шарталт мэт гашуун. Хөшөөний бие өнгөн талдаа. Хөсрий мэт хөх саарал. Царцуу зузаан цемент суурь. Цаг үе шиг нь нүсэр хүйтэн. Буун дуу шиг огцомхон насандаа. Бухимдаж явсан яруу найрагч. Бутархай мөнгөний зэс нүдээр. Бузрын хорвоог ширтсээр байна. Өнгөний хорвоод ид залуудаа. Өнхөрч унасан тэр шүлэгч. Мөнгөний хорвоод ийм дүрээр. Мөнхөрч үлдсэн байна хөөрхий.

Avatar

Зочин 2013-10-29 103.26.194.190

Шинэ үеийн яруу найргийн ноён оргил юм даа.Их баяртай байна.сайхан харагдаж байна.

Avatar

rrr 2013-10-29 124.158.124.143

Bolj baina aa. saihan gazar. Odoo

Avatar

Зочин 2013-10-29 49.0.159.223

нүүрэн талыг тэр хар шовх үзүүр арай хурцадаж хүнд хатуу сэтгэгдэл төрүүлмээр санагдаж байна .

Avatar

Зочин 2013-10-29 49.0.159.223

гэм нь байраа л олоогүй дээ энд байралуулах байсан бол давхар суурь хийж арай ондөрлөх байсан юм.

Avatar

ҮГҮЙ ЭЭ 2013-10-29 202.179.31.242

ХОТЫН ТӨВИЙН ХАМГИЙН ХОГИЙН ГАЗАРТ НЬ ХӨШӨӨ БОСГОЧИХЛОО. ЭНИЙГЭЭ ОДОО ХАМГААЛЖ, ЯДАЖ ӨГЛӨӨ БОЛГОН ОЙР ХАВИЙН БӨӨЛЖИСИЙГ НЬ ЦЭВЭРЛЭЖ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ АРАЙ БИШ ЭЭ. ХҮН БОЛГОН МЭДНЭ, ӨВГӨНТИЙН ХӨНДИЙ ГЭДЭГ ЮМ ЭНЭ ГАЗРЫГ

Avatar

Зочин 2013-10-29 202.72.246.142

Элий балай юмнууд эсэргүүцээд л байсан, одоо хар л даа ямар сайхан харагдаж байна. Зохиолчид, ялангуяа МАН-ын өнөөх хэнээт Мөнхбат гэдэг солиороод л байсан биз дээ.

Avatar

zochin 2013-10-29 202.55.190.6

saihan haragdaj bna. Huuchin ch neg heseg ezenguideed huuhduud bol henii hoshoo gedgiig ni ch medehgui bolj irsen shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж