ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч айлчилна

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Клагема Мотланте манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлал энэ сарын 30-н буюу маргаашнаас ирэх сарын 1-ний өдрийн хооронд үргэлжлэнэ.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах аж. Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 онд димломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал нь анхны дээд түвшний айлчлал болж байгаагаараа онцлогтой юм байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж