Хямдралтай худалдаа дүүрэг бүрт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Хямдралтай худалдаа дүүрэг бүрт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа эхэллээ. Хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэгт Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд болж байна. Хямдралтай худалдааг нээж нийслэлийн Засаг дарга “Бид нийслэлийнхээ өдрөөр анх удаа иргэддээ зориулан хямдралтай худалдаа зохион байгуулж байна. Цаашид уламжлал болгон зохион байгуулах хямдралтай худалдаанд идэвхитэй оролцож, үйлчлүүлээрэй” гээд хямдралын цан цохиж, худалдааг нээлээ. Энэ үеэр “Махмаркет” ХХК 50 тн хонины мах  1кг-3700 төгрөг,  ямааны мах 1кг-2700 төгрөг, дайврын таташ 1кг-1100 төгрөгөөр хямдралтай, урамшуулалтай худалдаа зарласан цэг бүрт зарна. Мөн “Алтан жолоо трейд” ХХК-аас БЗД-ийн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд  иж бүрэн тоглоом, “Дархан нэхий” ХК  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий бэлэглэж, “Макс хүнс” ХХК-аас Асрамжийн газрын 20 хүүхдэд 500 мянган төгрөгийн хадгаламж бүхий “Хадгаламжийн дэвтэр” гардуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж