TNC: Монгол улс гүний усны нөөцөө сайтар судлах хэрэгтэй | News.MN

TNC: Монгол улс гүний усны нөөцөө сайтар судлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

TNC: Монгол улс гүний усны нөөцөө сайтар судлах хэрэгтэй

АНУ-ын байгаль хамгаалах төрийн бус байгууллага “The Nature Conservancy”-ийн (TNC) Ногоон хөгжлийн загварын хэлтсийн захирал Брюс МкКенни Монголд ногоон эдийн засгийг хэрхэн хөгжүүлж, уул уурхайн салбарын байгаль орчин дахь нөлөөллийг багасгах талаар ярьж байна.

Одоогийн байдлаар TNC Монголд хөгжлийн нөлөөллийг бууруулах асуудал дээр төвлөрөн ажиллаж байна. Таны бодлоор, уул уурхайн байгаль орчин дахь нөлөөллийг хэрхэн багасгах вэ? Нөгөөтэйгүүр бид эдийн засгаа хэрхэн ногоон болгох вэ?

Монголд тогтвортой хөгжлийн ирээдүйг төлөвлөж, байгалийн болон соёлын өвөө ирээдүй хойчдоо зориулж хадгалахын зэрэгцээ арвин их нөөц баялгаа зохистой ашиглах ер бусын боломж бий. Энэ нь юуг алдаж болохгүй вэ, мөн уул уурхайн нөлөөлөлд огтхон ч өртүүлж болохгүй газар нутаг, усны сав газрыг тогтоох ажлаар эхэлнэ. Учир нь нийгэм, соёл, байгаль орчны өнцгөөс ийм хохирлыг хүлээн зөвшөөрөх учиргүй. Иймд тэдгээр газрыг хамгаалах хэрэгтэй. Байгаль хамгаалал хатуу чанд горимоор хэрэгжиж болох юм. Эсвэл магадгүй урт хугацаандаа байгаль экологийн тэнцвэрт байдал болон уламжлалт нүүдлийн амьдралын хэлбэрт хохирол учруулахааргүй байх нөлөөлөл багатай газар ашиглалтыг зөвшөөрдөг байгаль хамгаалал хэрэгжиж болох юм. Уул уурхайн салбарын хөгжлийн хувьд Монгол улс олон улсын уул уурхайн стандартыг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүх төслүүдээс хамгийн шилдэг туршлага хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй. Хэрэв компаниуд эдгээр стандартыг хэрэгжүүлэх сонирхолгүй бол тэд Монголд уул уурхай эрхлэх хэрэггүй.

Монголын эдийн засагт уул уурхай гол үүрэгтэй байгааг харгалзан үзвэл эдийн засгийг “ногооруулах” ажил уул уурхайн салбараас эхлэх ёстой нь дамжиггүй. Уул уурхай зөвхөн зөв газраа, зөв арга барилаар хэрэгжих хэрэгтэй. Ингэж байж нийгэм, байгаль орчны нөлөөлөл харьцангуй бага байна. Уул уурхайгаас байгаль орчинд үзүүлж болзошгүй урт хугацааны хуримтлагдах нөлөөллийг авч үзэхийн тулд урьдчилан сайтар төлөвлөсөн байх ёстой. Энэ нь зэрлэг амьтны зүйлийн амьдрах орчин хумигдахаас сэргийлсэн чухал амьдрах орчны хоорондоо холбогдох байдал, экологийн чухал үүрэгтэй ландшафтуудыг хамгаалах утгаараа ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих болно. Монгол улс ногоон эдийн засагтай болоход томоохон бэрхшээлүүд бий. Гэвч танайд зөв чиглэл рүү орох маш олон боломжууд байна. Уул уурхайн компаниуд Монголын байгаль орчин болон соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллөөс зайлсхийх, менежментийн шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэхээс гадна нөлөөллөө дүйцүүлэн хамгаалах нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн компани хэчнээн сайн туршлага хэрэгжүүлсэн ч тодорхой хэмжээний сөрөг нөлөөлөл үлддэг. Уурхайн нүх, зам, холбогдох дэд бүтцийн ул мөрүүд Монголын үзэсгэлэнт байгалийг сүйтгэсээр байдаг. Монгол улс хэрэв уул уурхайн төслүүдээс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах замаар байгаль, соёлын өвийн хамгаалалд хөрөнгө оруулах хэлбэрээр хийх нөхцөл шаардлага тавибал илүү ногоон ирээдүйг бүтээж болно.

Монголд уул уурхайг хөгжүүлэхэд усны нөөц, дэд бүтцийн хөгжлийн асуудал хамгийн чухал төдийгүй эмзэг  байдаг. Одоо Монголын уул уурхайн салбарын үйлдвэрлэлд гүний усны нөөц ашиглаж, шороон замаар түүхий эдээ тээвэрлэж байна. Та эдгээр асуудлыг байгаль орчинд ээлтэйгээр шийдвэрлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Юуны өмнө, Монгол улсад гүний усны нөөцийн талаар илүү судалгаа, мэдээлэл хэрэгтэй. Энэхүү мэдээллийг зөв бодлоготой хослуулснаар Монгол энэхүү байгалийн үнэт баялгаа хариуцлагатайгаар ашиглах бололцоотой болох юм. Энэ бол том сорилт. Монголын зам, дэд бүтцийн хувьд хатуу хучилттай замаар тээвэрлэх нь тоосжилтыг бууруулж чадна. Гэвч хийж болох өөр олон ажил байна. Жишээ нь, хоорондоо ойр байршилтай уул уурхай, эрчим хүчний шинэ төслүүд хөрсний эвдрэл, тоосжилтыг багасгахын тулд зам, дэд бүтцээ хуваалцаж ашиглах хэрэгтэй. Энэ нь мөн компаниудын хөрөнгө мөнгийг ч хэмнэх юм. Түүнчлэн энэ нь Монголын хулан, цагаан зээр зэрэг нүүдэллэх, өсч үржихэд нь өргөн уудам нутаг шаарддаг, танай орны дэлхийд танигдсан тэдгээр амьтдыг хамгаалахад ч чухал ач холбогдолтой юм. Шинэ зам бүр амьтдын идээшсэн газар нутгийг хэсэгчлэн хуваах ба улмаар тэдгээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг. Мөн чухал нүүдлийн үед зарим замын хөдөлгөөнийг багасгах, ан амьтдад нүүдэллэхэд нь зориулж замын доорх гарц хийх, нүүдэлд саад болдог торон хашаануудыг авч хаях зэрэг өөр алхмууд байж болно.

Та Монголын ногоон хөгжлийн ирээдүйн боломжуудыг хэрхэн харж байна вэ? Та Монголын одоогийн байр суурь, ногоон эдийн засгийн түвшинг хэрхэн дүгнэх вэ?

Монголд ногоон эдийн засгийг хөгжүүлэх гайхалтай боломж бий. Гэхдээ Монголын үсрэнгүй хурдацтай өсөлтийг авч үзэх юм бол илүү ногоон хөгжлийн төлөөх алхмууд яг одооноос хэрэгжих хэрэгтэй. Ногоон эдийн засаг маш олон асуудлаас бүрдэнэ. Уул уурхайд тулгуурласан эдийн засгийг ногоон болгоход олон хүндрэл гарах нь ойлгомжтой. Жишээ нь, уул уурхай болон нүүрс түлж эрчим хүч гаргаж авах нь ногоон биш зүйл юм. Гэвч нүүрсний салбар бол Монголын эдийн засгийн маш чухал хэсэг. Монгол улс эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг ногоон хөгжлийн үзэлтэйгээ хэрхэн нийцүүлэх, сонголт хийх асуудлыг нухацтай авч үзэх нь зүйтэй байх.

Монголд TNC ямар төсөл хэрэгжүүлэх вэ? TNC өнгөрсөн таван жилийн хугацаанд хэдэн төсөл хэрэгжүүлэв?

Манай байгууллага Монголд үйл ажиллагаагаа нэвтрүүлээд, тав дахь жилийн ойгоо саяхан тэмдэглээд байна. Бидний хувьд Монголын ногоон ирээдүйг дэмжихэд тодорхой үүрэгтэй оролцож буйдаа маш сэтгэл хангалуун байна. TNC нарийн шинжлэх ухаан, батлагдсан туршлагадаа тулгуурлан ажлаа явуулдаг. Монгол улсын Засгийн газар, шинжлэх ухааны байгууллагууд, бусад түнштэйгээ хамтарч ажиллаад бид аль хэдийнэ шинжлэх ухаанд үндэслэсэн хоёр ч эко бүс нутгийн үнэлгээний тайланг боловсруулж дуусгаад байна. Энэхүү үнэлгээнд Дорнодын өвст хээр болон говийн бүс дэх байгаль хамгааллын болон нүүдлийн мал аж ахуйн хувьд зайлшгүй хамгаалах ач холбогдолтой газар нутгийг тогтоосон байгаа. Монголын Засгийн газрын хүсэлтээр, бид одоо үлдсэн хэсэг болох төвийн болон баруун бүсийн нутгийн эко бүсийн үнэлгээг хийх ажлыг эхлүүлээд байна. Эдгээр эко бүс нутгийн мэдээлэл нь улсын газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг болно.

Ирээдүйд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хаагуур хэрэгжүүлэх тухайд чухал мэдээлэл өгөх суурь бааз болох юм. Ийм тогтолцоо нь хаана юуг хөгжүүлэх, хаана бүтээн байгуулалт хийх эсвэл байгаль хамгааллын хувьд тохиромжгүй болох, мөн Монголын байгаль болон соёлын өвийг дэмжихийн тулд шууд дүйцүүлэн хамгаалалт хийх нутгуудыг тогтооход тусалж чадах юм. TNC мөн Тосонхулстайн байгалийн нөөц газрын хамгааллын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Бид үр ашигтай байгаль хамгаалал болон менежментийг байгаль хамгаалагчийн тогтмол эргүүл, онгон байгаль, зэрлэг амьтдын судалгаа, орон нутгийн малчдын энэ чиглэлийн боловсролыг сайжруулах, байгаль хамгаалахад хамтын менемжентийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэмжин ажиллаж байна. Бид шинжлэх ухаан болон сайн туршлагаар Монголын ногоон ирээдүйг дэмжих ийм боломжтойдоо тун их баяртай байгаа.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kf 2013-10-29 103.29.144.27

slfjkflkasjkfjldkajlf

Avatar

Зочин 2013-10-29 222.120.82.101

MASH ZOV YARISAN BN MANAI EH ORONII TOLOO AJIL HIIJ BGAD MASH IH BAYARLALA

Avatar

Зочин 2013-10-29 202.55.191.35

ene usand hairtai nuhur ter amerikiinhaa usiig ochij hairla.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж