Бөхчүүд аваргын фитнессийг сонгох болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Бөхчүүд аваргын фитнессийг сонгох болжээ

Даян аварга А.Сүхбатын “4D” фитнесс клуб бөхчүүдийн очих дуртай газрын нэг болжээ. Фитнессийн орчин үеийн тоног төхөөрөмжөөс гадна бөхийн дэвжээ, амралтын өрөө хүртэл гаргаж тохижуулсан тул аваргынхаар “айлчлах”-даа тамирчид дуртай байдаг бололтой.

Түүний эхнэр Гарамханд бодибилдингийн тамирчин болохоор ч тэрүү амаржаад удаагүй байгаа ч гэр бүлийнхээ шинэ бизнест нилээд анхаарал хандуулж, бөхчүүдийг эхнэрийг хүртэл фитнесс клубтээ уруу татах болсон гэнэ.

Аварга А.Сүхбат 4D клубтээ үе үеийн аваргууд болон “Зургаан залуу заан” хэмээн хүндлэгддэг үеийн хүчтэнүүддээ VIP үйлчилгээ санал болгож байгаа нь бас нэгэн онцлог юм. Ямартай ч нээгдээд удаагүй байгаа энэ клубт аварга С.Мөнхбат, гарьд Ж.Бат-Эрдэнэ, хүчит заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нарын шижигнэсэн залуус хүчний бэлтгэлээ хийх болжээ.

Б.УРИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж