
Түүний эхнэр Гарамханд бодибилдингийн тамирчин болохоор ч тэрүү амаржаад удаагүй байгаа ч гэр бүлийнхээ шинэ бизнест нилээд анхаарал хандуулж, бөхчүүдийг эхнэрийг хүртэл фитнесс клубтээ уруу татах болсон гэнэ.
Аварга А.Сүхбат 4D клубтээ үе үеийн аваргууд болон “Зургаан залуу заан” хэмээн хүндлэгддэг үеийн хүчтэнүүддээ VIP үйлчилгээ санал болгож байгаа нь бас нэгэн онцлог юм. Ямартай ч нээгдээд удаагүй байгаа энэ клубт аварга С.Мөнхбат, гарьд Ж.Бат-Эрдэнэ, хүчит заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нарын шижигнэсэн залуус хүчний бэлтгэлээ хийх болжээ.
Б.УРИН