Зун цаг ирж, нийслэлийнхэн зуслангаа зорих болжээ. Зусланд гарахад агаар салхи нь сайхан ч өөрийн унаагүй хүмүүс нийтийн тээврийн автобусаар зорчих гэдэг нэг хүндрэл цчирдаг. Тиймээс энэ жил зуслангийн зургаан чиглэлд 24 микро автобус, хоёр чиглэлд 34 том оврын автобус явуулж байгаа ажээ. Мөн Жигжидийн зусланд том оврын автобус үйлчилж байгаа бөгөөд зорчигч урсгал, ачааллын байдлаас шалтгаалан энэ сарын 25-ны өдрөөс эхлэн жигдрүүлж, нэг чиглэлд 3-4 микро автобус явуулахаар болсон байна.
Д.Цээнэ
Д.Цээнэ