Халзан суманд 5000 мод тарьж суулгажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Халзан суманд 5000 мод тарьж суулгажээ

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.10.29

– Баруун-Урт суманд байсан мал бүхий өрхүүдээс өнөөдрийн байдлаар 92 өрх нь хотоос малаа гаргаад байна. Хотоос гаргасан тогтоол шийдвэрийг үл тоон уллаж үлдсэн айлуудын мал “чимээгүй хот”-ын ойр орчимд бэлчиж эргээд хот руу орж ирэн халдварт өвчнийг тараах үндэс болж байна. Түүнчлэн эдгээр малаас гарч байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн, махыг бид хэрэглэж байгаа гээд бодохоор иргэдийн эрүүл цэвэр орчинд амьдрах, аюулгүй хүнс хэрэглэх эрх зөрчигдөн өөрөөр хэлбэл бидний хүнсний аюулгүй байдал хурцадмал байдалд орж байна гэсэн үг.

– 11-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Сүхбаатар аймгийн нийт нутгаар сарын дундажаар ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байна. Сүхбаатар, Баруун-Урт, Халзан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Халзан сумын нутгаар 0,5-1,0 градусаар дулаан байх төлөвтэй байна гэж УЦУОША-наас мэдээллээ.

– Баруун-Урт сумын 8-р багийн засаг дарга Батбилэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учраас түүний сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явууллаа. Өнгөрсөн амралтын өдрөөр явагдсан нөхөн сонгуульд тус багийн 116 сонгогч саналаа өгсөнөөс 79 сонгогч санал буюу нийт сонгогчдын 91,6 хувиар нэр дэвшигч П.Сүхтогоо ялж 8-р багийн засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авлаа.

– Онгон сум иргэдийнхээ тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр сумын иргэд өөрийн эзэмшиж байгаа газраа өмчилж аваагүй учраас газраа өмчилж гэрчилгээтэй болох асуудлыг тавьж байсан юм. Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнгүүд оролцож өмчлөлийн газартай холбоотой асуудлаар иргэдэд тодорхой мэдээллийг өгсөн.

– Халзан сум ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор намрын суулгацаар 10000 га-д 3 төрлийн 5000 гаруй мод тарьж суулгажээ. Тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл сэтгэлийн хандиваар 20 сая төгрөг өгснийг мод үржүүлгийн газраас суулгац худалдан авч албан байгууллага, аж ахуй нэгж, нутгийн иргэд хамтран суулгасан байна.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж