Тян Ань Миний халдлагад уйгур хүнийг сэжиглэж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Тян Ань Миний халдлагад уйгур хүнийг сэжиглэж байна

Хятадын нийслэл Бээжин хотын Тян Ань Миний талбайд өчигдөр /Х.28/ өдөр “Toyota” маркийн жийп автомашин хамгаалалтын шугамыг нэвтрэн орж дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Халдлагын улмаас таван хүн үрэгдэж, 38 хүн гэмтэж бэртсэний найм нь цагдаа байжээ. Түүнчлэн халдлагын дараа Хятадын цагдаа, хүчнийхэн Хориотой хот, Тян-Ань-Мэний талбай, Цагаан хэрэм зэрэг түүхэн дурсгалт газруудыг түр хугацаагаар хааж, онц байдал зарласан юм. Тэгвэл энэ халдлагад Хятадын цагдаа нар уйгур хүнийг сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа тухай “Associated Press” агентлагт мэдээлжээ. Одоогоор уйгар сэжигтний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Тян Ань Миний талбай нь 1989 онд Хятадад гарсан ардчилсан хувьсгалын бослогын үеэр олон зуун оюутан, залуусын цусанд будагдсан газар гэдгээрээ алдартай бөгөөд ердийн үед ч хамгаалалт сайтай газруудын нэг юм.

Исламын шашинт уйгур үндэстэн нь Хятадын Засгийн газрын эсрэг удаан хугацаанд тэмцэж, байнга бослого, үймээн дэгдээсээр ирсэн билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж