Таэквондогийн Азийн оюутны аваргад өрсөлдөнө | News.MN

Таэквондогийн Азийн оюутны аваргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Таэквондогийн Азийн оюутны аваргад өрсөлдөнө

Азийн Оюутны аварга шалгаруулах Таеквондогийн 4 дүгээр тэмцээн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 04-ний өдрүүдэд БНСУ-ын Чеонг Янг хотноо зохион байгуулагдана.

Тэмцээнийг БНСУ-ын оюутны спортын холбоо, Зохион байгуулах хороо болон Азийн оюутны спортын холбоо /AUSF/ хамтран явуулахаар бэлтгэл ажлаа сайтар хангажээ. Дашрамд дурдахад өмнөх тэмцээнүүд нь АНЭУлс, Казакстан, Малайз улсуудад тус тус амжилттай зохион байгуулагдаж манай тамирчид 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан билээ.

Тэмцээн эрэгтэйчүүдийн -54кг, 54кг, 58кг,63кг, 68кг,74кг, 80кг, +87кг, эмэгтэйчүүдийн -46 кг, 46кг, 49кг, 53кг, 57кг, 62кг, 67кг,73кг-ийн жингүүдээр явагдана. Тус тэмцээнд манай баг тамирчид 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Оюутны таеквондогийн шигшээ багийн тамирчдыг дотоодод зохион байгуулагдсан хэд хэдэн тэмцээнээс сонгон шалгаруулан энэхүү тэмцээнд оролцох эрхийг олгожээ. Манай тамирчид БНСУ-ын дасгалжуулагч, мэргэжилтэн багшийн удирдлага дор энэ оны 5-аар сараас эхлэн бэлтгэл сургуулилтаа хангаж эхэлсэн юм.

Чеонг Янг хотноо болох уг тэмцээнд оролцох Монголын таеквондогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд С. Яанжинлхам /46 кг/, Г.Оюун-Эрдэнэ /53 кг/, Л. Мөнхгэрэл /67 кг/ болон У. Ханд /57 кг/ нарын 4 хүн багтжээ. Харин эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд 7 хүн шалгараад байна. Үүнд: М. Түмэнбаяр /54 кг/, М. Мягмарбаяр /58 кг/, Р. Тэмүүжин /63 кг/, Д. Энхтүвшин /68 кг/, Э. Мөнхбуян /74 кг/, Н. Энхдөл /87 кг/ болон Б.Түвшинжаргал /+87/нар тус тус өрсөлдөнө.

Монголын багийн ахлагчаар Монголын Үндэсний шигшээ багийн захирал Ч. Эрдэнэтуяа, дасгалжуулагчаар Монголын Таеквондогийн холбооны дасгалжуулагч М.Энхбаатар, О. Хос-Эрдэнэ,  Г.Төрмөнх, Б. Цэнгэл , БНСУлсын иргэн Хүр Инёнг нар ажиллана.Түүнчлэн Монголын үндэсний шигшээгийн тамирчин М.Мягмарбаяр, Р.Тэмүүжин, М.Түмэнбаяр, С.Яанжинлхам нар багийн бүрэлдэхүүнд багтсан байгаа юм. Баг тамирчидыг Монголын оюутны спортын холбооны ЕНБДарга Д.Жаргалсайхан болон Үндэсний шигшээ багийн захирал Ч.Эрдэнэтуяа нар хүлээн авч уулзан, амжилт хүссэн байна.

Монгол Улсын засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын дагуу тус тэмцээнээс медаль хүртэж ирсэн тамирчид мөнгөн шагнал хүртэх тэмцээн юм. Оюутны дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн 13 дугаар тэмцээн ирэх оны 6 дугаар сард БНХАУ-ын Хөх хотод, харин БНСУ-ын Гванжу хотноо 2015 онд болох Зуны Универсиад наадам зэрэг томоохон тэмцээн, наадмууд оюутнуудыг хүлээж байна гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ss 2013-10-29 202.131.244.122

zow bicheechee Undsenii shigshee bagiin dasgaljuulagch olon ulsiin hemjeeni master N.Erdenebaatar shuudeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж