Оросын уран гулгагч тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Оросын уран гулгагч тэргүүлжээ

Канадын Гран при тэмцээнд 15 настай, ОХУ-ын уран гулгагч Юлия Липницка түрүүлжээ.

Олон улсын тэшүүрийн холбоо(ISU)-ны ээлжит цуврал Канадын Сант Жонд өнгөрөгч амралтын өдрүүдэд /10.25-27/ болж өнгөрлөө.

2013-14 оны улирлын хоёр дахь Гран при тэмцээнд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудаа тодрууллаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын залуу уран гулгагч Юлия Липницка, эрэгтэйчүүдийг дэлхийн гурван удаагийн аварга, Канадын нэрт уран гулгагч Патрик Чан тэргүүлжээ.

Залуучуудын дэлхийн аваргаас өнгөрсөн жил алт, энэ жил мөнгө хүртсэн ОХУ-ын Юлия Липницка 198 оноогоор тэргүүлсэн бол дэлхийн аваргын хүрэл медальт /2012/ Японы Акико Сузуки (193 оноо), Америкийн Жикие Голд (186 оноо) нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийг дэлхийн гурван удаагийн аварга, Канадын нэрт уран гулгагч Патрик Чан тэргүүлсэн бол, Японы Юүзүру Ханюү, Нобунари Ода нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.





Сануулахад, Олон улсын тэшүүрийн холбоо(ISU)-ны Гран при тэмцээний энэ улирлын гурав дахь цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо ирэх амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж