П.Энхмөнх хүчингийн хэрэгт холбогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

П.Энхмөнх хүчингийн хэрэгт холбогдсон уу?

"Мон-Эрдэнэ" группийн ерөнхийлөгч П.Энхмөнх  хүчингийн хэрэгт холбогдсон  гэх мэдээлэл өнгөрсөн долоо  хоногоос  цацагдаж эхэлсэн. Түүнийг хоёр долоо хоногийн  өмнө интернэтээр/facebook/    нэгэн  эмэгтэйтэй танилцаж, улмаар  хүчирхийлсэн, хэргийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй гэх.  П.Энхмөнхийг дээрх төрлийн хэрэгт холбогдсон эсэхийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад  "Энэ асуудлаар  мэдээлэл өгөх боломжгүй. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруул" гэсэн юм.  Харин ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн  төвийн дарга  Б.Төгсжаргал  "Тодорхойгүй асуудал байна. Цагдаагийн ерөнхий газарт ирдэг хоногийн мэдээнд  ийм  хэрэг бүртгэгдээгүй.  Тэгээд ч цагдаагийн байгууллага хүчингийн хэргийн талаар  олон нийтэд мэдээлж болохгүй. Бид олны танил хүн гэдэг  утгаар хэргийг нь нуух, хаацайлах ямар ч зорилго байхгүй"  гэх хариулт өглөө.

Гэхдээ  албан бус эх сурвалжийн мэдээллээр П.Энхмөнхөд хүчиндүүлсэн  гэх эмэгтэй  анх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эл асуудлыг дэлгэсэн аж. Үүний дараа П.Энхмөнх өөрийг нь гүтгэсэн асуудлаар цагдаагийн  байгууллагад хандсан байна. Одоогоор П.Энхмөнх, түүнд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйд хоёуланд нь хэрэг үүсгэн шалгаж байгаа   гэнэ.  Мөн хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй П.Энхмөнхөөс мөнгө нэхсэн  талаар  албан бус эх сурвалжийн мэдээлэл бий.

Монголын морин спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр  оруулсан Пунцагбалжир агсны хүү   Энхмөнх  “Интернэтэд гарсан худал мэдээллийг хараад шууд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар  боллоо. Харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байна.  Удахгүй хэвлэлийн бага хурал хийнэ" гэж цахим хуудастаа бичсэн юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж