Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Амжилттай яваа ажил хэрэгч эрчүүдийн хувцасны сонголт Canali брэндийн хослол дээр тогтдогийг зах зээлийн судалгаа харуулсаар иржээ. Бараг 80-аад жилийн турш энэ л зарчмаар эрэгтэйчүүдийн тансаг  зэрэглэлийн хувцасны ертөнцөд оршин тогтносоор буй Canali нь дэлхий дахинаа хамгийн алдартай Италийн эрэгтэй хуцасны брэнд юм. Загварын эх орон Италидаа даавуу материал, хувцас урлаач, уран гартнуудаараа алдартай Брианцаа мужид 1934 оны тэртээ ах дүү Жованни болон Жакомо Канали нар анх жижиг үйлдвэрээ нээснээр энэхүү гэр бүлийн бизнесийн түүх эхэлж, тун удалгүй тэдний  шинэ материал, цоо шинэ арга барил, гараар хийж урласан чамин дэгжин сонгодог загварын костюм эрэгтэй хувцаснууд дэлхийн загварын ертөнцийн ярианы гол сэдэв болон алдаршжээ. Өнөөдөр энэхүү гэр бүлийн бизнесыг 3 дахь үеийн төлөөлөл нь удирдаж нэр хүндээ амжилттай хадгалсаар байна.

Өнгөрсөн зууны 50иад он бол дэлхий тэр чигээрээ “la moda italiana” буюу Итали загварт дурлаж, Итали орон өөрөө ч загварын шоу болон бусад сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаар дүүрэн жинхэн хувцас загвараар амьсгалж байсан үе билээ. Энэ цаг үетэй давхцан Canali-ын гэр бүлийн 2 дахь үе компанийг удирдах болсон цагаас бүтээгдэхүүнээ Италийн эрэгтэй хувцасны загварын ертөнцөд алдар цуутай брэндийн нэг болгож чаджээ. Улмаар 70-аад оны үеэс тус групп олон улсын зах зээл рүү хүрээгээ тэлж, 80-аад он гэхэд  бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг экспортлох болсноор дэлхийн олон орны бэл бэлчинтэй эрчүүд зөвхөн уг брэндийн хувцсаар амьсгалах болсон байна.

Эдгээр он жилүүдэд тус групп нь зөвхөн эрэгтэй костюмны хослол, цамцныхаа нэр төрлийг нэмэгдүүлээд зогсохгүй өөр төрөл рүү дайчин орж, спорт загварын хувцас, дотуур хувцас, арьсан бүс тэлээ, гутал  түүнчлэн үнэт эдлэл, үнэртэй ус зэрэг эрэгтэйчүүдэд зориулсан аксессуар бараа бүтээгдэхүүнийг өөрийн брэндийн нэрийн доор үйлдвэрлэн гаргаж эхэлсэн нь ихээхэн амжилтыг дагуулжээ. 

Тэргүүлэгч
Өнөөдөр Canali-ын нэр алдар топ бизнесийнхний хүрээнээс хальж, улс төрчид, нэр цуутай жүжигчид алдартнууд энэ брэндийн сонгодог агаад үргэлжийн тансаг байдлыг нь талархан сайшаах болов. Энэ моод Цагаан ордоныг ч тойрч гарсангүй. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сенатын гишүүн болсон цагаасаа хойш Canali –ын хослол болон хүрмийг өмсөх болсон юм. Түүгээр ч зогсохгүй нэр цуутай жүжигчдээс эхлэн улс төрчид, топ бизнесменүүд, бусад алдартангууд тус брэндээр дэгжирхэх болжээ. Энэхүү Италийн гэр бүлийн бизнес нь дэлхийн тавцанд Итали загварыг таниулж чадсан төдийгүй загвар болоод чанараараа тэргүүлэгч, Италид үлдвэрлэв гэсэн брэндийн шилдэг төлөөллүүдийн нэг болж чаджээ.

Одоогоор Canali жилд 190 сая гаруй еврогийн эргэлттэй, нийт бүтээгдэхүүнийхээ 75% -ийг дэлхийн зах зээлд экспортолж байна. Анх  эрэгтэй хувцасны жижигхэн үйлдвэрээс гараагаа эхэлж байсан бол өнөөдөр  өөрийн 7 том  үйлдвэрт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн 100-аад орны 1000 орчим дэлгүүр, 200 гаруй төрөлжсөн дэлгүүрүүдээр худалдаалж байна. Энэ бүхэн олон жилийн өмнө эрэгтэй хувцасны зах зээлд анх хөл тавьж байсан ах дүү Canali-чуудын холч ухаан, хүсэл эрмэлзлэлийнх нь нотолгоо юм.

Canali Монголд
Ханбүргэдэй их дэлгүүр нэр төрөө эрхэмлэгч эрхэмсэг жентлмэнүүддээ зориулан Италийн тансаг зэрэглэлийн CANALI брэндийн дэлгүүрийг Монголд нээж байгаа бөгөөд тун удахгүй албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөөд буй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж