Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна | News.MN

Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа, дагалдан яваа албаны хүмүүсийг Пхеньян хотын “Сунан” олон улсын нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, албаны хүмүүс угтлаа. Угталтын үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.

Үүний дараа Мансүдэгийн Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
 
Хэлэлцээний дараа Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Жон Нам, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны дарга Ким Дун Сук, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар, Зам тээврийн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай протоколд БНАСАУ-ын Газар, далай, тээврийн яамны дэд сайд Пак Ил Ён, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар, БНАСАУ-ын Программ хангамжийн ерөнхий газар, Монгол Улсын мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын хооронд 2013-2015 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнд Программ хангамжийн ерөнхий газрыг төлөөлж тус газрын орлогч дарга Зун Цун Цан, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар тус тус гарын үсэг зурлаа.
 
Мөн өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа, албаны бусад хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон Монголын бизнесийн төлөөлөгчид Дунпёняны театрт БНАСАУ-ын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.

 Айлчлал үргэлжилж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xurhii ebeg 2013-10-29 103.26.194.5

muu kommunist mangar batsaan hurtel ul tooh yum daa. tegeheer obamaad nuuree tagluulahig tom hundetgel ner turiin hereg gej uzeh heregtei yum bna l daa.

Avatar

kalki 2013-10-29 1.232.172.4

shal teneg. entei uulzahaar nobel avchina gej bodj baigaa baih daa. oorsdiinhoo heden guilgachdaa tejeej chadahgui baij shal demii yumand sambaganaj baihiin. gadnihan mongolchuudiig bugd oslgolon guilgachin gej bodoog yum bolohoor

Avatar

равдан бол ***** 2013-10-29 117.111.1.135

равдан ***** басл хуцажээ хуцажл бай муу энхбаяр-н *****

Avatar

ЗОЧИН 2013-10-29 202.70.43.66

Тэр залуу яагаад угтаж авахгүй байна. үл хүндлэв үү эсвэл уулзахаас ичив үү

Avatar

hehe 2013-10-29 202.21.108.109

манай ерөнхийлөгч гэж бичсэн чинь автоматаар арилаад сэтгэгдэл орохын.

Avatar

РАВДАН 2013-10-29 202.179.23.185

МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫНХАН ТЕРРОРЫГ САНХҮҮЛСЭН ХЭРГЭЭР ТОМ АХАД ЧАНГА АВАХУУЛЖ ДАНСАА ХААЛГАХ НЬ ДЭЭ

Avatar

РАВДАН 2013-10-29 202.179.23.185

МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫНХАН ТЕРРОРЫГ САНХҮҮЛСЭН ХЭРГЭЭР ТОМ АХАД ЧАНГА АВАХУУЛЖ ДАНСАА ХААЛГАХ НЬ ДЭЭ

Avatar

hehe 2013-10-29 202.21.108.109

hiihdee uneheer iluu iluu. 4 jil bogtstoi ayal***** hiihiin. tusuv mungu ch gej zambaraagui zartsuulagddag bhdaa. bodvol ih ajil amjuuldag blguidee. mani metiin borchuud nariin shiriiniig ni medeh bishdee.

Avatar

Зочин 2013-10-29 202.179.8.3

албан тушаалаараа энэ хүн нь том л доо энэ хүний урилгаар очиж байгаа юм

Avatar

Зочин 2013-10-29 122.201.17.30

ene elbegeeg Hoid solongosuud hurtel toohgui umaa, Nuguu Kim tosdogchgui, tooj uulzdagchgui baihiin

Avatar

Зочин 2013-10-29 202.170.94.226

Ter patsaan uulzahgui l dee. 2000 ond Bagaa dargiig heden udorin tursh huleelgesen shuu dee.

Avatar

Зочин 2013-10-29 202.170.94.226

Etsest n uulzaagui butssan daa

Avatar

иргэн 2013-10-29 117.111.1.135

бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч очиж бхад тэр муу бацаан яахаараа очидоггүй билээ

Avatar

Kopa 2013-10-29 103.26.194.89

Nogoo bazaan eba tai uulzahgui onigoo bolgoh vi dee.

Avatar

zochin 2013-10-29 202.131.233.59

Elbegdorj helberdeh ni ihseed bga shu

Avatar

Зочин 2013-10-29 103.10.22.34

хятад ажилчдыг оруулж ирэлгүйгээр хойд солонгосоос барилгын салбарт ажиллах хүч ахиухан оруулах талаар анхаарах хэрэгтэй.за тэгээд наад хэд чинь авто зам тал дээр ч сайн даа.чанартай найдвартай.

Avatar

Зочин 2013-10-29 124.158.79.148

Пхеньян гэсэн оросуудын хэлэндээ тааруулсан бичлэгийн хэлбэрийг өөрчлөөч ээ. Солонгосуудын өөрсдийн дуудлага, өөр бусад хэлэнд дуудаж байгаа зэргийг баримталж Пёнян /тэгш газар эсвэл намуун тайван газар гэсэн утгатай/ гэж бичиж баймаар байна. Алийн болгон орос дуудлагын хэлбэрээр хэлэх аргагүй юм бичиж байх вэ. Латинаар бол Pyongyang гэж галиглаж бичдэг хаана тэр х, ь оруулж бичих зай байна.

Avatar

zochin 2013-10-29 202.55.190.6

Manai eronhiilogch uneheer iluu iluu.

Avatar

Зочин 2013-10-29 103.26.194.95

Хамелеон Элбэгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж