Гэмт хэргийн талаас илүү хувь нь нийслэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн талаас илүү хувь нь нийслэлд гарчээ

Өнгөрсөн сард 1803 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 28 хэрэг буюу 1.5 хувиар буурсан байна. Оны эхний таван сарын байдлаар 18 ба түүнээс дээш насны 10000 хүн тутамд 47 гэмт хэрэг ногдож байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс таван  хэрэг буюу 9.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо Орхон аймагт 42.9 хувь, Баян-Өлгий аймагт 21.6, ГовьАлтай аймагт 16.7 хувь, Архангай аймагт 8.1 хувь, Увс аймагт долоон хувь, Дорноговь аймагт 2.9 хувиар тус тус өсчээ. Харин Завхан аймагт 30.6 хувь, Булган аймагт 30.1 хувь, Дорнод аймагт 24.5 хувь, Дундговь аймагт 22.1 хувь, Төв аймагт 19.7 хувь, Сүхбаатар аймагт 19.1 хувь, Ховд аймагт 16.9 хувь, Өвөрхангай аймагт 16.6 хувь, Хэнтий аймагт 15.4 хувь, Говьсүмбэр аймагт 13.8 хувь, Хөвсгөл аймагт 13.0 хувь, Өмнөговь аймагт 11.0 хувь, Баянхонгор аймагт 11.0 хувь, Сэлэнгэ аймагт 6.9 хувь, Дархан-Уул аймагт 4.3 хувь, Улаанбаатар хотод 8.3 хувиар тус тус буурсан байна. Нийт гэмт хэргийн 55.7 хувь нь Улаанбаатар хотод, 43.2 хувь нь аймгуудад, 1.1 хувь нь бусад газарт гарсан байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж