
Түүнчлэн Хүрдийн урд уулзвар, зуун айлын уулзварын урд хэсэг, зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэлх 0,3 км үргэлжилсэн замын урд хэсэг ч мөн засвартай байгаа. Мөн Гурвалжингийн гүүрийн засварын ажил орох бөгөөд наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй юм. Энэ хугацаанд уг гүүрээр ямар ч автомашиныг явуулахгүй байгаа тул тээврийн хэрэгслүүд алсын замаар хөдөлгөөнд оролцож байна. Өөрөөр хэлбэл, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу Геологийн төв лабораторийн зүүн талын замаар Баянхошуу урдуур, хойгуур Хувьсгалчдын гудамж, Их тойруу, Сонголонгийн зам, ТЭЦ-4-ийн урдуур, Хан-Уул дүүргийн замуудаар явж байгаа юм.
Б.Анхаа