BBQ chicken ресторан Монголдоо өсгөсөн тахианы махаар үйлчилж байна
“Хамгийн амттай шарсан тахиагаар үйлчилнэ” уриатай BBQ Chicken сүлжээ ресторан нь Монголдоо өсгөсөн Оргио тахианы махан хоолоор монголчуудаа үйлчилж байна. Дэлхийн 16 оронд салбартай тус сүлжээ нь монгол дахь үйлчилгээнийхээ хөгжлийн дараагийн шатыг “Баталгаатай үндэсний үйлдвэр, монголдоо өсгөсөн тахиагаар бэлтгэсэн хоол”-оор үйлчлэх гэж тодорхойлжээ.
Дашрамд дурдахад Монголчуудынхаа дунд анхны махны чиглэлийн тахиандаа нэр өгөх санал асуулга явуулахад “Амжилтаараа үргэлж оргилж явахын бэлэгдэл болгож “Оргио” нэр хайрласан юм байна.