
Үхэр жилийн өвөл, бар жилийн хавар мал аж ахуйн салбарт ихээхэн хатуурхаж өнгөрлөө. Энэ хаврын хувьд хээлтэгчдийн тоо урьд өмнөх жилүүдээс цөөн байсан төдийгүй мал жилбэгүй төллөснөөс гарсан төлийнхөө 30 орчим хувийг алдаад байгаа ажээ. Энэ жил улсын хэмжээнд 26,6 мянган ингэ төллөсөн нь нийт ингэний 29,6 хувийг эзэлж байгаа юм. Урьд жилүүдэд 30,2-34 мянган ингэ ботголж байжээ. Мөн энэ хавар 251,4 мянган гүү унагалж, 355,8 мянган үнээ тугаллажээ. Урьд жилүүдэд 5,8-6 сая эм хонь, эм ямаа төллөж байсан бол энэ онд 4,9 сая эм хонь хургалж, 3,6 эм ямаа ишиглэсэн байна. Энэ нь нийт хээлтэгчийн 42-57 хувийг эзэлж байгаа ажээ.
Д.Цэц