Serco компанийн удирдлагуудыг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Serco компанийн удирдлагуудыг шалгаж эхэллээ

Их Британийн төрийн эзэмшлийн үйлчилгээний компани болох Serco компанийн удирдлагууд мөнгө идсэн гэх хэргээс болж албан тушаалаа өгч, удирдлагуудыг албан ёсоор шалгаж эхэлжээ.

Тус компанийг Үйлчилгээний салбарыг хянан шалгах хорооноос шалгаж эхэлсний дараа тус компанийн удирдлагууд орлогоосоо гадуур их хэмжээний мөнгө авсан болох нь тогтоогдсон юм. "Бид энэ хэмжээний мөнгийг үйл ажиллагаагаа сайжруулахын тулд зарцуулсан" гэж Serco компанийн экс дарга Крис Хайман ярьжээ. Үйлчилгээний салбарыг хянан шалгах хорооноос мэдээлж буйгаас харвал 2005 оноос хойш шорон болон нийтийн үйлчилгээний салбарт зарцуулагдсан мөнгөөс их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй байна. Serco компани нь Их Британийн төрийн үйлчилгээний компани бөгөөд зам тээвэр, агаарын тээвэр, хөдөлгөөний хяналт, цөмийн зэвсгийн гэрээ хэлэлцээ, цэрэг, арми, сургууль, зөвлөх үйлчилгээний газрууд, шоронгийн асуудлыг давхар хянадаг байсан билээ. Үүнээс гадна тус компаний хүчтэй өрсөлдөгч гэгдэх G4S компани асуудалд өртөөд байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж