Камероны канцлерийн байран дээр кран унажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Камероны канцлерийн байран дээр кран унажээ

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны канцлерийн албаны байран дээр өнөөдөр /Х.28/ өдөр барилгын кран унасан байна. Ослын улмаас албаныхан канцлерийн албаны ажилчдыг нэн даруй барилгаас гаргах арга хэмжээ авчээ. Их Британийн Засгийн газрын сайтад мэдээлснээр кран унасны улмаас Ерөнхий сайд болон бусад ажилчид гэмтэж бэртээгүй гэнэ. Барилгын кран хүчтэй шуурганы улмаас ийнхүү унаж  осолдсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж