Шинэ ерөнхийлөгчөө хэрхэн сонгов | News.MN

Шинэ ерөнхийлөгчөө хэрхэн сонгов

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Шинэ ерөнхийлөгчөө хэрхэн сонгов

Аравдугаар сарын 27-нд Гүрж ерөнхийлөгчөө сонголоо.

Ням гаригийн ерөнхийлөгчийн сонгуулиар “Сарнайн хувьсгал”-ын ялагч Михаил Саакашвили ерөнхийлөгчийн суудлыг орхих боллоо. Тэрээр ерөнхийлөгчийн суудалд хоёр удаа дарааллан суусан юм. Түүний өнөөгийн улс төрийн гол өрсөлдөгч “Гүрж мөрөөдөл” эвслийн лидер Бизина Иванишвили сонгуулийн дараа ерөнхий сайдын суудлыг орхин улс төрөөс холдохоор зарлаад байгаа нь бас сонирхолтой.

Сонгуульд ерөнхийлөгчийн төлөө 23 нэр дэвшигч өрсөлдөв. Тэдний гурав нь анхаарал татаж байлаа. Нэн түрүүнд “Гүрж мөрөөдөл” эрх баригч эвслийн нэр дэвшигч философич Георгий Маргвелашвилийг дурдах нь зүйтэй. Сонгуульд нэр дэвшихээс өмнө тэрээр Иванишвилийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайд байжээ.

Маргвелашвилийн уриа нь "Цугтаа, урагшаа үргэлжлүүлэн явцгаая”. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдолд төрийн тэргүүн, парламентын олонх хамтрах явдал дуусгавар болж, ерөнхий сайд нь өрсөлдөгч улс төрийн хүчин болно гэсэн үг. Тийм маягаар эрх баригч эвсэл ба сөрөг хүчний хооронд зөвшилцөл хийх шаардлагагүй болох юм.

Маргвелашвилийн гол өрсөлдөгч нар нь Давид Бакразе ба Нино Буржаназе хоёр болов. Экс-спикер ба парламентын цөөнхийн лидер Давид Бакразе нь Михаил Саакашвилийн  сонгуульд ялагдсан “Нэгдмэл үндэсний хөдөлгөөн” эвслээс нэр дэвшив. “Цугтаа, Засгийн газрыг хянацгаая” гэсэн уриатай кампаниа явуулав.

Одоо “Гүрж мөрөөдөл” парламентын олонх учраас Бакразе ялбал олонхийн Засгийн газрыг хянах  болно гэж байлаа. Гэхдээ 2010 оны Үндсэн хуулийн засварын дагуу төрийн тэргүүний эрх мэдэл ихээхэн хумигдсан. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ерөнхий сайд ба парламентад очих юм.

Георгий Маргвелашвили

Давид Бакразе,  Михаил Саакашвили

Өөр нэг нэр дэвшигч нь Саакашвилийн хамтран зүтгэгч асан “Ардчилсан хөдөлгөөн-Нэгдмэл Гүрж” намын лидер Нино Буржаназе байлаа. Өнөөдөр тэрээр “мөрөөдөгч” нар “үндсэрхэг үзэлтнүүдтэй” хэтэрхий зөөлөн харьцаж байгааг шүүмжилж байна. “Шударга ёс үргэлж, хаа сайгүй” гэсэн уриан дор сонгуульд оролцож байгаа тэрээр Саакашвилийн багийн гишүүдийн дураараа дургисан хэргийг мөрдөн  шалгана гэсэн амлалтыг сонгогч нарт өгсөн байлаа.

Сонгуулийн кампани

Гүржийн ерөнхийлөгчийн сонгууль их тайван боллоо. Нэр дэвшигчид элдэв маргаан гаргасангүй. Нино Буржаназе сонгогч нартайгаа ихээхэн уулзаж, тэдний сэтгэл зүрхэнд хүрэхийг оролдсон бол Бакразе, Маргвелашвили  нарын төлөө тэдний нөлөө бүхий улс төрийн холбоотнууд нь ухуулга хийсэн юм.


Нино Буржаназе

"Хэрэв та нар надад итгэж байгаа бол Георгийн төлөө саналаа өгөөрэй” гэж Бизина Иванишвили ятгаж байлаа.

Оросын сэдэв кампанийн хамгийн маргаантай нь Гүржийн ихэнх нь Европын холбоотой эвсэхийн төлөө байгаа бол харин Оросын асуудал хамгийн маргаантай нь болж өнгөрлөө.

Маргвелашвили эхний шатанд 50+1 санал авч чадах уу гэсэн асуудал  байсан юм. Бизина Иванишвили түүний нэр дэвшигч 60 хувийн санал авч чадахгүй бол өөрийн хувьд доромжлол болно гэж хэлсэн. Дахин санал хураалт болвол тэрээр Георгий Маргвелашвилид түүнээс татгалзахыг зөвлөнө гэсэн байв. Нэр дэвшигч өөрөө “Хоёр дахь шатны санал хураалт нь ид шидийн хэрэг болно. Би тэр иш шидэд оролцохгүй” гэжээ.

Сонгууль тайван болов

Өнгөрсөн үеийнх шиг сонгуулийн будилаан гарна гэсэн таамаглал байсангүй. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж байгаа учраас сонгуулийн үр дүнгээс олон зүйл хамаарахгүй болсон нь ямар нэгэн маргаан гаргасангүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж