Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр Чингис хааны одонг гардуулах болсоор зургаан жил өнгөрч байна. Энэ жил Чингис Хааны одонг гардан авах хүн бол Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэй эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содном юм.  Чингис хаан мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд энэ өдрийн гол хүн болох Д.Содномын ажил амьдралын түүх гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг ньюс агентлаг танилцуулж байна.

СЭЗТ-ийн 2-р ангийн сурагч. 1948 он

Сангийн яамны байцаагч Д.Содном. 1951 он

Баруун гараас нэг дэхь Д.Содном

Оюутан Ц.Молом, Д.Содном, П.Сосорбарам

Оюутнууд Майн баярын жагсаалд


30 настай залуухан Сангийн сайд


Ю.Цэдэнбал тэргүүтэй Засгийн газрын гишүүд, яам, тусгай газрын дарга нар

Д.Содном, Найдансүрэн, Д.Жамъяандорж

Санхүүгийн ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн

Өмнөговь аймагт. 1975 он

С.Лувсан, Д.Содном нар. 1965 он

Д.Содном, Ц.Молом нарыг Эрхүү хотын УУААДС-ийн хүндэт доктор цол олгох ёслолын үеэр


Япон Улсын Эзэн хаан Акихитод бараалхав. 1990 он


БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений хамт. Пхеньяан. 1988

Кубын удирдагч Фидель Кастротой хамт. Гаван. 1982 он

М.Пэлжээ, Д.Содном, Д.Моломжамц нар ЭЗХТЗ-ийн чуулганд. 1988

Ерөнхийлөгч Н.Багабандитай хамт

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хавьер Перес де Куэльяр, түүний гэргий нартай хамт, 1987 он.


Япон Улсын Ерөнхий сайд асан Т.Кайфутай уулзалт хийж буй. Токио. 2000 он


Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж