Энэтхэг зураачийн бүтээл рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Энэтхэг зураачийн бүтээл рекорд тогтоолоо

Өнгөрсөн пүрэв гаригт Лондон хотноо Энэтхэгийн алдарт зураач Syed Haider Raza-гийн уран зураг 2,4 сая фунтийн үнээр зарагдаж Энэтхэгийн орчин цагийн уран зургийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болж, рекорд тогтоолоо.
1983 онд зурагдсан “Saurashtra” хэмээх энэхүү зургийг 1.3- 1.8 сая фунтээр зарагдана хэмээн мэргэжилтнүүд урьдчилан таамаглаж байсан ч 2.393.250 фунтээр ийнхүү зарагджээ.
Энэхүү зургийг авсан худалдан авагч нэрээ нууцалж байгаа ба дуудлага худалдааг зохион байгуулагчдийн зүгээс өгсөн мэдээллээр тэр хүн Францын нэгэн  уран зураг цуглуулагч аж. Тэрбээр уг уран зургийг зураачийн гараас авна хэмээн мэдэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж