Хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх талаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх талаар зөвлөлдөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо, Конрад Аденаурын сан хамтран “Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн ирэх лхагва гариг буюу энэ сарын 30-нд Төрийн ордны Их танхимд болох аж. Тус арга хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн ИТХ-ын дарга, ажлын албаны ажилтнууд оролцох төдийгүй УИХ-ын гишүүн Нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд оролцож нийслэл, орон нутгаас ирсэн төлөөлөгчидтэй иргэддээ тулгуурлан хэрхэн ажиллах, хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх арга замын талаар ярилцах юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж