Олон-Овоотод аудит оруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Олон-Овоотод аудит оруулна

Олон-Овоот нь дөнгөн данган дөрвөн тонн алттай  байсан талаар “Жаст”-ын Ш.Батхүү хэвлэлийнхэнд  зарласан. Харин Ц.Мянганбаярын хувьд уг ордын алтны нөөцийг 25 тонн хэмээн зарлаад байгаа юм. Харин Ашигт малтмалын газрын гаргасан дүгнэлтээр Олон-Овоотын алтны нөөц 18,5 тонн. Эдгээр гурван тооны аль нь үнэн болохыг Уул уурхайн яамныхан тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд АМГ-ын мэргэжилтнүүд газар дээр нь судлаад иржээ. Тэд алтны нөөцөд асуудал үүсэн нь Ш.Батхүүгийн буруу гэж үзэж байгаа юм. Тиймээс хөндлөнгийн аудитын шалгалт хийлгэхээр болжээ. Уул уурхайн яам гадаадын шинжээчдийн баг хөлслөхийн тулд чамгүй мөнгө төлж магадгүй болоод байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж