1989 оны ардчилсан хувьсгалын бослогын үеэр олон зуун оюутан залуусын цусанд будагдсан Хятадын нийслэл Бээжин хотын Тян Ань Ми-ний талбайд өнөөдөр /Х.28/ гурван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн осол гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэгэн автомашин Тян Ань Ми-ний талбайн хамгаалалтын хашлагыг нэвтрэн орж, иргэдийг дайрч осолдсон байна. Ослын улмаас автомашин дотор зорчиж явсан гурван хүн амь үрэгдсэн бөгөөд өөр 11 хүн, цагдаагийн ажилчид ч гэмтэж бэртжээ. Түүнчлэн “Хориотой хот”-ын гол орох хаалганы чигт хурдтай ирж явсан автомашин ослын дараа шатсан байна. Энэхүү хэргийн улмаас цагдаа нар Тян Ань Ми-ний талбай хүрэх гол замыг хаасан байна.
Одоогоор энэхүү хэрэг энгийн осол байсан уу, эсвэл террорист халдлага уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
Б.АНХТУЯА