Их Британид хүчтэй шуурч байна

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Их Британид хүчтэй шуурч байна

Атлантын далайд энэ онд гарсан хамгийн хүчтэй Сэнт-Жүүд гэх шуурга босч, Их Британийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрчээ. Цагт 130 км хүрч шуурч буй хүчтэй шуурганы улмаас Их Британийн зарим нутагт ургаа мод, гэрлийн шон булгарч, зам гүүрүүд эвдрэн, гэрэл цахилгаан тасран, онгоцны нислэгүүд цуцлагдсан байна. Түүнчлэн шуурганы улмаас өнгөрсөн шөнө Англид 2-4 см-ийн хур тунадас орсон бөгөөд өнөөдрийн /Х.28/ галт тэрэгний үйлчилгээ, Лондон хотоос Ирланд орох найман онгоцны нислэг тус, тус цуцлагджээ. Одоогоор байгалийн гамшгийн улмаас Англид 14 настай эрэгтэй хүүхэд ор сураггүй болсон гэх мэдээлэл байна.

Сэнт-Жүүд шуурга одоогийн байдлаар Англиас зүүн хойд зүгт Уэльсийг чиглэн явж байгаа гэнэ.




Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж