Агаарын бохирдлын хэмжээ буурсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын хэмжээ буурсан гэв

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр /2012.10.28/ сэтгүүлчидтэй "зангиагүй" уулзаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, шинээр баталсан хууль журмын талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн хугацаанд тус яамнаас агаарын бохирдлыг бууруулах, боловсруулсан түлшний хангамж хүрэлцээ, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах, сав газрын захиргаадыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хийсэн ажлын үр дүнг танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан нь 2011-2013 онд улсын төсвөөс нийт 92.5 тэрбум төгрөг төсөвлөж байснаас энэ сарын 1-ний байдлаар нийт 67.0 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн түлш үйлдвэрлэгч компаниудын хүчин чадал нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс Баянгол дүүргийн 12 мянга 461 айл өрхийг боловсруулсан түлшээр хангах ажлыг өнгөрсөн жилүүдэд Нийслэлийн Агаарын чанарын алба, дүүргийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж Цэвэр агаарын сангаас санхүүжүүлжээ. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж нэг тонн үртсэн шахмал түлшийг 150 мянган төгрөг, хагас коксон шахмал түлшийг 170 мянган төгрөгөөр нийлүүлж, Цэвэр агаарын сангаас түлш авсан хэрэглэгчид үртсэн шахмал түлшний тонн тутамд 48 мянган төгрөг, хагас коксон шахмал түлшинд 72 мянган төгрөгийн татаас олгож байна.

Энэ бүхний үр  дүнд өнгөрсөн өвөл нүүрсний шаталтаас ялгардаг хүхэрлэг хийн дундаж агууламж өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар, том ширхэглэлт тоосонцорын дундаж агууламж 29.5  хувиар  багасчээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж