Крис Браун шоронд орох уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Крис Браун шоронд орох уу?

Дуучин Крис Браун өчигдөр /Х.27/ үүрээр АНУ-ын Вашингтон хотын “W Hotel” зочид буудлын гадна үл таних эрэгтэйд халдсаны улмаас баривчлагджээ. Өдгөө 24 настай Крис Брауны хувьд өршөөлийн хугацаа нь дуусаагүй байхад дахин хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар энэ удаад дөрвөн жил шоронд хорих ял сонсч магадгүй гэнэ. Түүнчлэн танхайн хэрэгт түүний хоёр бие хамгаалагч нь “хам хэрэгтэн” болжээ. Харин “R&B” одын “гарын шүүс” болсон хохирогч эрэгтэй гэмтлээ тодорхойлуулахаар ойролцоох эмнэлэгт хандсан бөгөөд түүний хамар нь хугарсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч залуу Крис Брауныг хоёр эмэгтэйтэй ярьж байхад нь зургийг нь дарах гэснээс үүдэн дээрх хэрэг гарсан байна.

Өмнө нь 2009 онд найз бүсгүй, дуучин Рианнад гар хүрсний улмаас баривчлагдан шоронгийн хаалга татах шахсан Крис Браун түүнээс тодорхой зай барих нөхцөлтэйгөөр өршөөлөөр суллагдаад байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж