Энэ жил 14 мянган тонн нөөцийн мах худалдана

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Энэ жил 14 мянган тонн нөөцийн мах худалдана

Нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг хангах, махны үнэ, нөөцийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махыг арван хоёрдугаар сарын 25-наас худалдахаар болжээ. Энэ жилийн хувьд 14 мянган тонн махыг нөөцөлж, иргэдийн хэрэгцээнд зориулж худалдаанд гаргах бөгөөд өмнө нь байгуулсан гэрээт 350 цэгээр борлуулах юм байна.

Үүнээс нийслэлийн хэрэглэгчдэд 12 мянган тонн махыг “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани, Дархан-Уул аймгийн хэрэглэгчдийн 1000 тонн махыг “Дархан меат мүүдс”, Орхон аймгийн 1000 тонн махыг “Эрдмит” компани тус тус бэлтгэн нийлүүлэхээр болжээ.

Өнгөрсөн жилийн тухайд, 11 гаруй мянган тонн нөөцийн мах бэлтгэж байсан бөгөөд нөөцийн махыг оройтож худалдаанд гаргаснаас нэлээд шүүмжлүүлсэн. Тиймээс энэ жил ийнхүү эртнээс нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компаниудыг сонгож, үүрэг даалгавар өгөн, худалдаанд гаргах хугацааг тодорхой заажээ.



У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж