“Мунзуйгийн ард гишүүд бий”

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

“Мунзуйгийн ард гишүүд бий”

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн жил гаруй хугацаанд өөрийнх нь эсрэг хийж буй сөрөг мэдээлэл, мөн сүүлийн сар гаруй хугацаанд олны дунд шуугиан дэгдээгээд байсан мэдээллүүдийн талаар үнэн бодит мэдээлэл өгөхөөр болсон тухайгаа танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн үеэр гарсан өөрийнх нь эсрэг сөрөг мэдээлэл болон зарим баримтыг дэлгэлээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Н.Номтойбаярын хамгаалагчаар ажилласан Б.Батзориг бусадтай буюу тус аймагт нэр дэвшигч Ц.Шинэбаяр гишүүнтэй мөнгөөр тохироо хийсэн гэлээ. Ц.Шинэбаяр одоогийн МАН-ын гишүүн байсан бөгөөд МАХН-ын гишүүнээр сүүлд элссэн юм. Н.Номтойбаяр гишүүн өөрийн хамгаалагч Б.Батзоригийг Ц.Шинэбаяртай хуйвалдан сонгуулийн үеэр нэр хүндэд нь халдаж, сонгогчдийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого хийсэн гэж үзэж байгаагаа хэлсэн. Н.Номтойбаярыг гэрийн үйлчлэгчээ хүчиндсэн гэж бичлэгийг интернэтээр цацсан нь гүтгэлэг гэж тайлбарлалаа. Анх 100 сая төгрөгийн мөнгөн тохироо хийсэн боловч Ц.Шинэбаяр хэлсэндээ хүрэлгүй мянган ам.доллар өгсөн гэх Б.Батзоригийн яриаг иргэн Б утсандаа хурааж авсан гэх бичлэгээ ч сонсгосон юм. Иймд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү бичлэгийг холбогдох байгууллагад өгч, шалгуулахаар болжээ. 

Мөн "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалжээ" гэсэн мэдээлэл гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэсээр байгаа. Харин үүний эсрэг мунзуй хочит Г.Нямдорж "Н.Номтойбаяр хүн хутгалсан" гэсэн мэдээллийг өгөөд буй. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Мунзүй хочит Г.Нямдорж нь нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудыг намжаана гэсэн утга бүхий дарамт үзүүлсэн бөгөөд түүнийг шалгуулахаар холбогдох байгууллагад нь өгсөн байгаа. Түүний энэхүү явуулгын цаана нь УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын нэг гишүүн болон нэр бүхий хоёр бизнесмэн байгаа нь урьдчилсан байдлаар илэрсэн, холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгсөн" гэв.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж